Прагматик улс


АНУ ба ОХУ-ын харилцаа сүүлийн хэдхэн жилийн дотор огцом муудсаныг дэлхий даяар мэдэж буй. Оросыг буруутгахгүй зүйл гэж алга болсон гэвэл ер хэтрүүлэг болохгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгуульд хөндлөнгөөс оролцож Трампыг ялуулсан гэдгээс эхлээд аль нэг намын мэдээллийн санд нууцаар нэвтэрсэн хакерын дайралт гэсэн Америкт болж байгаа дуулиантай, сөрөг гэсэн юм болгонд буруутгаж байна.

Иймд АНУ нь боломж л таарвал юм болгон дээр хориг арга хэмжээ авч, холбоотон улсуудаасаа мөн адил Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Оросоос газрын тос, шатдаг хийнээс эхлээд зэвсэг хүртэл ямарваа нэг зүйл худалдаж авахгүй байхыг  ил далд шахаж шаардаж байдаг нь хэдийн нууц биш болсон.

Гэтэл АНУ-ын эрчим яамны дэргэдэх Эрчим хүчний мэдээллийн удирдах газраас гаргасан мэдээгээр 2019 оны 1-11 саруудад АНУ-д нийлүүлсэн газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүний хэмжээгээр ОХУ нь Мексикийн шахан хоёрдугаарт орж ирсэн байна.

Орос нь АНУ-д 20,9 сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авч хоёрдугаарт орсон. Нэгдүгээрт орсон Канад нь 136,5 сая баррель газрын тосыг Америкт нийлүүлсэн бол гуравдугаарт орсон Мексик нь 17 сая баррелийг, Саудын Арави нь 13,7 сая баррелийг тус тус нийлүүлжээ.

Өнгөрсөн жил АНУ нь ОХУ-ын эдийн засагт 252 тэрбум долларын шууд шууд хөрөнгө оруулалт хийж, нэгдүгээрт орсон тухай НҮБ мэдээлж байсан юм.

Өөрөөр хэлбэл Америкчууд Оросыг буруутгаж, янз бүрийг хориг арга хэмжээ авдаг, бусад улсаас Оростой аль болох бага хамтрахыг шаарддаг ч өөрсдөө ашигтай гэж үзвэл ямар ч дайсантайгаа наймаа хийж чаддаг туйлын прагматик сэтгэлгээтэй улс гэдгээ харуулсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18