АНУ-ын Сенат Дональд Трампыг зөвтгөсөн шийдвэр гаргажээ


АНУ-ын Ерөнхийлөгчид импичмент зарлах талаарх санал асуулга Конгрессын дээд танхимд болоход Трампыг буруугүй гэж шийдвэр гаргасан байна.

Америкийн Сенатад Трампыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Бүгд найрамдах намынхан олонх байдаг. Тэгвэл Трампын эсрэг шийдвэр гаргуулахын тулд Сенатын гишүүдийн 2/3-оос багагүй санал авах хэрэгтэй байсан юм. Харин Бүгд найрамдах намынхан өөрийн хүнийг хэзээ ч унагахгүй гэдгээ анхнаасаа зарлаад байсан тул эцсийн үр дүн ийм байгаад гайхах зүйлгүй.

Хэдий ийм үр дүн гарах нь анхнаасаа ойлгомжтой байсан ч Конгрессын төлөөлөгчдийн танхим дах Ардчилсан намын олонх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампын нэр хүндийг унагах оролдлого хийхэд ер илүүдэхгүй гэж тооцсон бололтой гэж шинжээчид үзэж байна.

Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш дотоод ба гадаад бодлоготой холбоотой олон маргаантай шийдвэр гаргаж ирсэн. Гэвч Хятадтай худалдааны гэрээний эхний шатны тохиролцоог хийж АНУ-д үйлдвэрлэсэн 200 тэрбум долларын бараа, үйлчилгээг жил болгон заавал худалдан авдаг болгож чадсан нь түүний нэр хүндийг маш ихээр өргөсөн. Үүнээс өмнө түүний улс орныг болон гадаад олон улсын байдлыг зохицуулах чадварт олон хүн эргэлздэг байсан бол энэхүү тохиролцооны дараа хүндэлдэг хүний тоо эрс нэмэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18