Өмнөд Солонгост 2019-nCoV вирусийн халдвар авсан дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын ЭМЯ-ы дэргэдэх Өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хянах төвөөс мэдээлсэн байна. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдолд Өмнөд Солонгост байхдаа халдвар авсан бол нэг тохиолдол нь нэгдүгээр сарын 23-нд тус улсад орж ирсэн Хятадын иргэн байжээ. Ингэснээр Өмнөд Солонгос дах коронвирусийн халдвартай хүний тоо 23 болж, өвдсөн хүний тоогоор Япон, Тайланд, Сингапурын дараа орж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна