АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт баривчилжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэднийг Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулсан, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэргээр саатуулсан байна.
Тэднийг нэг сарын хугацаанд цагдан хорих шүүгчийн захирамж гарсан учир ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна