Трампыг буруутгагчид аргаа барж байгаа бололтой


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт импичмент зарлах асуудлаар Конгрессын дээд танхим Сенат өнөөдөр санал хураалт явуулна. Конгрессын төлөөлөгчдийн танхим дах Ардчилсан намын олонх нь Трампт импичмент үзүүлэх хуулийг санаачилж, доод танхимд олон гэдгээ ашиглан батлуулж, Сенатаар хэлэлцүүлэхээр болгож чадсан. Гэвч Сенатад нь Трампыг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн Бүгд найрамдах намынхан олонх тул импичментийг дэмжихгүй гэдэг нь тодорхой болсон.

Иймд Америкийн Ардчилсан намынхан янз бүрийн сүржин мэдэгдэл хийх нь эрс нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, Конгрессын төлөөлөгчдийн танхим дах Трампын гол яллагч Адам Шифф нь Ерөнхийлөгчийг Аляск муж улсыг оросуудад өгч магадгүй гэсэн мэдэгдэл хийжээ.

“Breitbart”-ын мэдээлснээр Ардчилсан намын Адам Шифф нь Трамп Сенатын шийдвэрээр буруугүй болж таарвал цаашдаа бүр гаарч ёс бус зүйл хийнэ гэж анхааруулаад “Трамп дараагийн сонгуулийн үеэр дэмжлэг авах болзолтойгоор Аляскийг оросуудад өгч чадна. Эсвэл мань хүн Мар-а-Лаго дах эдлэн газар руугаа нүүж очоод улс орныг удирдах эрхийг хүргэн Жаред Кушнерт даатгаж магадгүй” гэсэн байна.

Сонгууль дөхөх тусам Трампын өрсөлдөгчид түүнийг Оростой, оросуудтай хуйвалдсан, Америкаас урвасан гэж янз бүрээр буруутгах нь улам бүр газар авч байгааг олон судлаач хэлж ярих болсон. Энэ мэт хий хардалт нь заримдаа хошин шогийн үзэгдэл мэт зүйл болж хувирч байна. Жишээлэхэд, тун саяхан АНУ-д ахиж газар хэрэгтэй байна гээд Гренланд арлыг Дани улсаас худалдан авах санал гаргаж байсан Трампыг газрын тосоор баялаг, стратегийн чухал ач холбогдолтой Аляск мужийг Орост найр тавин өгнө гэж ярих нь ямар ч утгагүй, аргаа барсны шинж гэж болохоор байгаа аж.

Цаашилбал, Айова мужид болсон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах завсрын сунгааны санал хураалтын дүн одоо хүртэл гараагүй байна. Иймд Трамп Ардчилсан намынхныг тавлаж, сураагүй биш сунгааны дүнг будилуулсан хэрэгт оросуудыг буруутгах хэрэгтэй гэж зөвлөжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18