Аяллын усан онгоцноос коронавирусийн 10 тохиолдол илэрч, карантинд оржээ


Японы Йокогама боомтод түр тусгаарлагдаад байсан “Diamond Princess” нэртэй аяллын тансаг зэрэглэлийн усан онгоцноос шинэ коронавирусын 10 тохиолдол илэрсэн тул нэн даруй карантинд оруулан бүх зорчигчдын хамт боомтод тусгаарлан хөл хорьсон байна.

 “Diamond Princess” усан онгоцыг Хонконгийн боомтод зогсож байх зуур халдвартай хүн дээр нь гарсан гэсэн мэдээлэл ирсний дараа Йокогама боомтод түр тусгаарлан, сэжигтэй гэж үзсэн хүмүүсээс шинжилгээ аваад байсан. Гэтэл шинжилгээний хариугаар тус хөлөг дээрх 3500 жуулчнаас 10 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна. Өвдсөн хүмүүсийг нэн даруй тусгай машинаар эмнэлэгт хүргэжээ.

 “Diamond Princess” усан онгоц нь нэгдүгээр сарын 20-нд Йокогама боомтоос хөдлөн Японы Кюшү, Окинава арлуудаар дайрч нь дараа нь Вьетнам, Хонконгоор ороод хоёрдугаар сарын 2-нд Йокамад буцаж ирээд байсан ч ийнхүү өвчин илэрсний улмаас бүх зорчигчид ба багийн гишүүдийн хамт карантинд орж, тусгаарлагдахаас өөр аргагүй болжээ. Усан онгоцон дээр халдвар тараасан гэх 80 наста хүн нь нэгдүгээр сарын 20-оос 25-ы хооронд аялж байгаад Хонконг дээр бууж үлдэсний дараа долоон хүний бие огцом муудаснаар хэрэг мандсан аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18