Хятадтай холбоотойгоо нуусан Харвардын их сургуулийн докторыг баривчилжээ


Америкийн Бостон хотын их сургууль ба эмнэлгүүдтэй холбоотой ажиллаж байсан гурван хүнийг Хятадын Засгийн газартай холбоотой талаар худал мэдээлэл өгсөн, хятадын Засгийн газарт туслахыг завдсан хэргээр ял тулган хэрэг үүсгэсэн тухай boston.cbslocal.com сайт мэдээлж байна.

Тэдний нэг болох Харвардын их сургуулийн Хими ба химийн биологийн танхимын эрхлэгч Чарльз Либерийг Ухань хотын Технологийн хүрээлэнтэй гэрээтэй ажиллаж байснаа нуусан гэж буруутгажээ. Зүгээр ч нэг нуугаагүй Америкийн Батан хамгаалах яам, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнтэй зэрэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр Хятадын Засгийн газартай холбоотой гэдгээ нуусан гэж буруутгасан байна.

Массачусетс мужийн прокурор Эндрю Леллинг энэ хэргийн талаар ярихдаа “Хятадын тал Либерийн өөрийн байгууллагуудад ажиллуулах, Хятадад ашигтай судалгаа хийлгэхэд хэдэн зуун мянган доллар төлсөн бололтой” гэжээ.

Ял тулгаад байгаа Либерийг Харвардын их сургууль дээрх ажлын өрөөнөөс нь баривчилсан ч гадуур байцаалт авахаар суллажээ.

Либерээс гадна Бостоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан Хятадын иргэн Янцин Е гэгчтэй холбоотой бас нэг хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнийг Америкийн виз хүсэж мэдүүлэг бөглөхдөө Хятадын зэвсэгт хүчний дэслэгч гэдгээ нуун дарагдуулсан гэж буруутгаж байна. Гэвч Янцин нь одоо Хятадад байгаа тул баривчлах боломжгүй.

Гурав дах хүн нь Харвардын их сургуулийн тэтгэлгээр “Бэт Исраэл диаконесс эмнэлгийн төвд” судлаачаар ажиллаж байсан Заосон Жэн гэгч хятад иргэн. Энэ хүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Логаны нисэх буудалд судалгаанд ашиглаж байсан биологийн материалаа нууцаар хил давуулах гэж байхад нь саатуулан баривчилжээ.

Эдгээр хэрэгтэй холбоотойгоор Массачусетсын прокурор Леллинг “Бостон хотыг энэ мэтээр ашиглах бай болгох амархан. Тус хотын их сургуулиуд, шинжлэх ухаан-судалгааны хүрээлэнгүүд, технологийн компаниуд ийм аюул заналхийлэлд өртөх эрсдэл их. Энэ бол тохиолдол биш, давхцал биш. Харин Америкийн технологи ба ноу хауг сорж авах Хятадын кампанит ажлын нэг жижиг жишээ юм” гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18