С.Чинзориг. Мэргэжлийн сургуулийн оюутнуудад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно


Цагаан сараас өмнө тэтгэвэр барьцаалсан 6 сарын хугацаатай зээлийн нөхцөлийг тогтоохоор Монгол банк, арилжааны банкнуудтай ажиллаж байна.

Мөн “Эрдэнэс Монгол” компанийг 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн ЗГ-ын тогтоол орж ирээд хэлэлцэгдэнэ.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж байгаатай холбоотойгоор хоёр журам батлах ёстой. Нэг нь, тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохтой холбоотой журам батлагдана. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 төгрөгийг үнэт цаас олгох журмыг батална. Эдгээрийг баталбал “Эрдэнэс Монгол” компани бондоо гаргаад Хөгжлийн банк зөвшөөрлөө олгосноор арилжааны банкнууд арилжаалах процесс үлдэнэ.

Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталсан Нийгмийн даатгал сангаас олгох тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нь тэтгэвэл авагчдад олгох арга хэмжээг зохион байгуулаад үндсэндээ дуусаж байна. Юуны өмнө хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөр тооцохгүй, ЗГ-ын шинэчлэн тогтоосон тэтгэврийг 100 хувь олгох арга хэмжээ авсан. Хоёрдугаарт, нэгдүгээр сарын төлбөрөөс зээлийн үлдэгдлийг тооцон суутгасныг нь эргүүлэн тэтгэвэр дээр нь олгуулах арга хэмжээ авсан.

Нэгдүгээр сарын тэтгэврээс суутган тооцсон зээлийн төлбөр гээд нийт 46 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь нэмж олгох тухай дүн мэдээтэй танилцсан.

Хоёрдугаар сарын тэтгэврээс 57,9 тэрбум төгрөгийн зээлийг суутгаагүй гэсэн дүн гарч байна. Ингэснээр тэтгэврийг төлбөрийг суутган тооцолгүйгээр 105 тэрбум төгрөгийн тэтгэврийг хоёрдугаар сарынх дээр олгохоор болсон.

-6 сараар тэтгэврээ авах боломж нээгдсэн үү?

-Урьдчилсан байдлаар ийм зээлийн хүү 6 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн тооцоо байгаа. Энэ талаар банкнуудтай ярилцана. Өмнө нь тэтгэврийн зээлийн 70 хувийг нь зээлд суутгаад 30 хувийг нь тэтгэвэр авагчдад өгч бай гэж Засгийн газар нөхцөл оруулж ирсэн. Үүнээс дордуулахгүй л шийднэ. Эцсийн шийдвэр гараагүй. Үүнийг сар шинээр шийдэх бодолтой ажиллаж байна.

- Мэргэжлийн боловсролын сургуулийг тэтгэх бодлого хэрэгжүүлж байгаа. МБС-байгууллагуудын тэтгэлийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болгохыг дэмжсэн. МБС-байгууллагуудад сурлалцагсдад нас харгалзахгүй тэтгэлэг олгоно гэж байсан ч 45 –аас доош насны хүмүүст тэтгэлэг олгохоор болсон.

-МБС байгууллага улсын хэмжээнд 37 мянган иргэн суралцаж байна. Олсон мэргэжлээ тулгуурлаад өөрөө ажлын байр бий болгохыг нь санхүүгийн хөнгөлөлттэй зээл олгодог, багаж тоног төхөөрөмж лизингээр олгох замаар дэмжинэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23