Узбекистан Хятадын эсрэг кампанит ажилд оролцохгүй гэв


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Азийн орнуудаар аялан айлчлал хийгээд дууслаа. Тэрээр Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркмен гэсэн орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзаж санал бодол солилцохдоо нэг зүйлд хичээнгүйлэн уриалсан.

Тодруулбал, Шинжааны өөртөө засах орны уйгарууд болон бусад үндэсний цөөнхийн талаарх Хятадын явуулж байгаа бодлогыг шүүмжлэх, Шинжаанаас дүрвэн гарч байгаа хүмүүст орогнол олгох дээр бүгд хамтрахыг уриалсан.

Гэвч Дундад Азид БНХАУ-ын нөлөө тун хүчтэй байгаа тул Помпеогийн саналыг хүлээж авахаас эелдгээр татгалзсан хариу өгөв. Жишээлбэл, Узбекистаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов “Бид Төв азийг тогтвортой хөгжил, цэцэглэгт ба хамтын ажиллагааны бүс нутаг байлгахыг хүсэж байгаа тул бүс нутаг дах их гүрнүүдийг учир битүүлэг өрсөлдөөний улс төрийн таагүй үр дагаврын золиос болохыг үл хүснэ” гэж мэдэгджээ. Казахстан мөн адил Хятадын эсрэг кампанит ажлын талбар байх хүсэлгүй тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тэд хамгийн том хөрөнгө оруулагчийн улсынхаа явуулж байгаа бодлогыг шүүмжлэхийг хүссэнгүй.

Гэхдээ зарим шинжээч Шинжаанаас дүрвэгчдийг олноор хүлээн авахыг уриалж байгаа нь хамгийн аюултай гэж үзсэн байна. Помпео нь шууд хэлэхгүй байгаа ч Төв Азийн орнуудыг нутаг дээрээ Шинжааны уйгар болон бусад үндэстний дүрвэгчдийн төв байгуулахыг шаардаж байгаа хэрэг аж. Хятадын коммунист намаас явуулж байгаа хятаджуулах бодлогыг зэвсэг барин эсэргүүцэж байсан хүмүүсийг олон мянгаар нь хүлээн авна гэдэг яваандаа өөрийн нутаг дээр Шинжаанд партизаны дайн явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн үүр болж хувирах аюултай. Ийм зүйлийг хүчирхэгжсэн БНХАУ зүгээр харууд суухгүй нь мэдээж.

Израйлын зүгээс Ливан, Йордан дах палестины дүрвэгчдийн хуарангуудад үүрлэсэн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулдагтай адил зүйл болж хувирах нь гарцаагүй гэж тэд үзэж байна. Тодруулбал, Ливанд дах палестины дүрвэгчдийн хуаранд үүрлэсэн Палестиныг чөлөөлөх байгууллагын хүмүүс Израйл руу байнга довтолгоо хийж байгаа таслан зогсоох зорилгоор 1982 онд Израйл нь Ливанд дайран орж, нийслэлийг эзлэн авч Палестины чөлөөлөх байгууллагыг түшиц газаргүй болгож байв. Үүний улмаас тус байгууллага нь Тунис руу зугтан байрлаж, харин Израйл нь эзлэн авсан Өмнөд Ливаны нутаг дээр “Аюулгүйн бүс” гэгчийг байгуулж армийнхаа хүчээр 2000 он хүртэл бүрэн хянаж байв. Өөрөөр хэлбэл Ливан нь палестины дүрвэгчдийг нутаг дээр байрлахыг зөвшөөрснөөр газар нутгийнхаа ихээхэн хэсгийг хяналтаасаа алдаж, дотоодод нь эмх замбараагүй байдал үүссэн.

Шинжаанаас уйгарууд болон бусад үндэстний цөөнх олон мянгаар дүрвэн ирж суурьшаад эхэлбэл иймэрхүү дүр зураг үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тэгээд ч Туркменийг эс тооцвол Дундад Азийн бусад улсуудын эдийн засаг, улс төр нь нэлээд тогтворгүй, дээр нь иргэдийнх нь дунд Хятадыг эсэргүүцсэн үзэл сүүлийн жилүүдэд нэлээд газар аваад байгаа юм. Киргиз гэхэд л сүүлийн хэдэн жилийн хугацаанд ч хоёр удаа хувьсгал гарч төр эргэсэн байх жишээтэй. Иймд эдгээр орны эрх баригчид Хятадын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа харьцангуй тогтвортой байлгаж, иргэдийнхээ дунд бослого үймээн дэгдээчихэлгүй явж байгаа тул Хятадын эсрэг кампанит ажилд уухайлан оролцож, тэр тусам нутаг дээрээ Шинжааны дүрвэгчдийг олноор хүлээн авах гэж яарахгүй байх бүх шалтгаан бий гэж шинжээчид үзэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28