БНХАУ-ын Хар мөрөн мужад коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэй эрүүл охин төрүүлжээ. Уг эмэгтэй 38 долоо хоногтой жирэмсэн байжээ. Биеийн байдал нь эрс муудаж эхэлсэн учир эмч нар мэс заслын аргаар төрүүлэхээр шийдэж, 3.05 кг жинтэй охин төрсөн байна. Нярайг төрснийх нь дараа тусгаарлаж, коронавирусний шинжилгээг хоёр ч удаа авахад хариу нь сөрөг буюу халдваргүй гарчээ. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна