Их Британид бензин хөдөлгүүртэй бүх төрлийн машиныг хориглоно


Их Британи нь 2035 он гэхэд бензи болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл төдийгүй гибрид машинуудыг худалдаалахыг бүрэн хориглох талаар мэдээлж байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны захиргаанаас тараасан мэдэгдэлд “Засгийн газар нь бензин ба дизель хөдөлгүүртэй машин, микро автобусны борлуулалтыг бүр эрт буюу 2035 оноос бүрэн хориглохоор төлөвлөөд байна” гэж дурджээ.

Үүний өмнөхөн Их Британийн удирдлагууд нь 2040 он гэхэд бензин ба дизель хөдөлгүүртэй машинуудыг хориглож магадгүй гэж байсан ч гибрид машинуудыг мөн адил хориглох талаар яриагүй байсан юм.

Үүнээс өмнө Нидерландын нийслэл Амстердамын удирдлага нь 2030 оноос эхлэн хотын гудмаар бензин ба дизель хөдөлгүүртэй авто машинаар явахыг хориглосон. Ингэснээр 2030 оноос хойш Амстердам хотын гудамжаар гибрид машин ч явахгүй зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй эсвэл устөрөгчөөр ажилладаг машинууд л явдаг болно.

Ирланд улс мөн адил 2030 оноос хойш улс даяараа дотоод шаталтын хөдөлгүүртэй машин ашиглахыг хориглохоор болсон.

Германд зарим хотын төв рүү дизель хөдөлгүүртэй машин оруулахгүй хориг тавьсан. Ингэснээр Хамбург, Эссен, Берлин, Штутгарт хотын төв рүү Евро-6-аас доош стандарттай бүх төрлийн машиныг оруулахгүй гэсэн. Германы энэ жишээг АНУ-ын Калифорни мужи, Энэтхэгийн зарим муж ба Хятадын зарим газар нэвтрүүлэх гэж байгаа.

Норвегид 2025 оноос эхлээд бензин ба дизель хөдөлгүүртэй машиныг хориглох гэж байсан ч яараад хэрэггүй гэж үзээд гибрид ба цахилгаан машин худалдан авахад янз бүрийн хөнгөлөлт эдлүүлэх замаар асуудлыг шийдэх нь дээр гэж үзсэн байна.

Манай улс экологийн цагдаагийн алба гэж байгуулсан болохоор тун удахгүй зарим энэ мэт шийдвэрийн жишгийг дагаж л эхлэх бололтой. Тэгээд эхэлбэл утааны шүүлтүүргүй машинуудад асар өндөр торгууль ногдуулах арга хэмжээ авахаас эхлэх байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18