Майк Помпео Хятад, Оросын хөрөнгө оруулалтаас болгоомжлохыг Казахстанд сануулжээ


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстан улсад айлчлахдаа хэд хэдэн дуулиантай гэж болохоор мэдэгдэл хийсэн тухай “DW” агентлаг мэдээлсэн байна.

Помпео нь Казахстаны ГХ-ны сайд Мухтар Тлеубердытэй уулзахдаа Хятадын мэдэлд байгаа Шинжаанд засан хүмүүжүүлэх төвд хоригдсон сая гаруй уйгарууд, казах үндэстэн хүмүүсийн талаар ярилцаад “АНУ нь бүх улс орныг нэгдэг эдгээр хэлмэгдүүлэлтийг зогсоохыг шаардахыг уриалж байна. Бид Хятадаас ирсэн дүрвэгсдийг аюулгүй хорогдох газраар хангахыг уриалж байна” гэжээ. Мөн тэрээр Хятадаас дүрвэн ирээд байгаа хэлмэгдсэн казах хүмүүсийн төрөл садантай уулзаж ярилцсан аж.

Үүнээс гадна Майк Помпео нь Казахстаны удирдлагыг АНУ-ын компаниудтай түлхүү хамтран ажиллахыг уриалсан байна. Ингэхдээ тэрээр “Бид ажил хэргийн сонголт хийх улс орноо чөлөөтэй сонгох Казахстаны эрхийг бүрэн дэмжиж байгаа ч Америкийн компаниудтай түншилбэл ямар ч улсад  хавьгүй илүү үр дүнтэй гэдэгт итгэлтэй байна” гээд ОХУ ба БНХАУ-ын улам бүр өсөн нэмэгдэж байгаа нөлөөний талаар Казахстаныг анхааруулжээ. Түүний бодлоор Хятад ба Оросын хөрөнгө оруулалт нь алсдаа улс орны тусгаар тогтнолд хор хүргэж болзошгүй аж.

Гэхдээ Казахстаны өнөөгийн удирдлага өөрийн хамгийн том хөрөнгө оруулагч болох Хятадтай муудах бодолгүй байгаа гэдгээ удаа дараалан мэдэгдсээр ирсэн. Тухайлбал, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жоомарт Токаев ХБНГУ улсад айлчлах үеэр “DW” агентлагт ярилцлага өгөхдөө "Шинжаанд БНХАУ-ын иргэд амьдардаг. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас өгдөг олон мэдээлэл бодит байдалд нийцдэггүй. Казахстан улс нь Хятадын эсрэг глобал фронтын үргэлжлэл байх ёсгүй" гэж мэдэгдэж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18