Г.Буяндорж: БЗД-ийн ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор П.Халиун, Ж.Сандагсүрэн нар намайг таван удаа 409 хоног цагдан хорьсон

Н.Мижидмаа
2020/02/03

Г.Буяндорж:

-1996 оноос хойш бизнес 25 жил ажиллаж байгаа хүн. МУ-ын Ерөнхийлөгчид хандан хуулийн байгууллагын зарим ажилтны хээл, авлигын хэрэгтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлсэн. Манай “Ноёд групп”-ийн охин компани болох “Ноёд констракш” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж дээрэмдэж авсан. Үүний уршгаар би 9 жил шүүхээр шалгагдаад цагаадсан учраас би гомдол гаргаж байгаа юм. Миний компанийг дээрэмдэж авсан, 100 мянган долларын авлига шаардсан зарим прокурорын зохион байгуулалттай үйл ажиллагааг дэлгэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ бол Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд.

Мөн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан, одоо Улсын Ерөнхий прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн.

Мөн Нийслэлийн прокурорын хяналтын прокурор байсан П.Халиун.

Энэ хүмүүс миний хэргийг шалгах явцад тухайлбал Нийслэлийн прокурорын хяналтын прокурор байсан П.Халиун нь надаас 100 мянган доллар нэхэж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан учраас түүний хэлсэн ёсоор гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй очиж 100 мянган долларын гэрээ хийсэн. Тэгээд гэрээндээ 10 мянган долларыг урьдчилж өгөөд, үлдсэн 90 мянгыг хэрэг нааштайгаар шийдэгдэхэд өгнө гэсэн заасан. Тэгээд энэ гэрээг хийсний дараагаар би надад тэр 100 мянган долларыг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Үүний хариуд надад Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүүл үүсгэж, 5 удаа 409 хоног буюу 1,2 жил цагдан хорьсон. Үүний дараагаар надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд би 16 удаагийн шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Энэ бол зөвхөн нэг жишээ, баримт.

Сүүлийн үед баялаг бүтээгч нарыг, бизнес эрхэлдэг хүмүүсийг төрийн байгууллагын хүчээр айлгаж сүрдүүлдэг, дарамталдаг явдлыг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монгол улсын төрд итгэх итгэл сэргэж, энэ нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, хариуцлагыг нь хүлээлгэх байх гэж итгэж найдан 65 хуудас нотлох баримтын хамт Монголын улсын Төрийн тэргүүнд хүлээлгэн өгч, гомдол гаргаж байна.

Үүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим нэг мөрдөгчид, прокурор болон шүүгч нар сүлжээ үүсгэн зохион байгуулалттайгаар энэ хэрэгт оролцсон байгаа. Тэдний талаарх мэдээллийг энд овог ба нэр, үйлдэл ба оролцоо, нотлох баримтуудыг бүгдийг нь хавсаргасан байгаа.

Жишээ болгоод нэг шүүгчийн нэрийг хэлье. Сэлэн аймгийн Мандал сумын сум дундын ерөнхий шүүгч  Б.Алтанцэцэг гэдэг шүүгч бүрэн эрхээ хэтрүүлж, хууль бус шийдвэр гаргаснаас болж манай компани 25 тэрбум төгрөг алдсан. Өөр бусад баримтууд энэ хавтаст хэрэгт бий.

Энд Салхитын мөнгөний орд дээр хуулийнхны ашигласантай адил загвар эндээс мөн адил ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ээж нь шүүгч байхад хүүхэд нь өмгөөлөгч байх жишээтэй. Ийм замаар шударга баялаг бүтээгч бид нарыг хохироож байна.

Ингээд энэ бүх шударга бус явдлыг таслан зогсоох хүсэлт бүхий 65 нүүр нотлох баримтыг МУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьж байна.

З.Энхболд:

-Нэг шүүгч нь ажиллаж байгаа юм уу?

Г.Буяндорж.

-Нэг шүүгч нь ажиллаж байгаа. Прокурорууд нь ажиллаж байгаа. Нэг хүн нь прокурортой хамаагүй болсон гэсэн.

Сүүлийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдийг хараад Монголын төрд итгэх итгэл сэргэж байна. Сүүлийн 9 жилд би хэдэн зуугаар тоологдох өргөдөл гаргахад надад шударга ёсны дагуу шийдвэр гаргаж байсан прокурор, шүүгч таарч байгаагүй. Одоо харин шударгаар шийдэх байх гэж найдаад өгч байгаа юм.

З.Энхболд:

-Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурор ба шүүгч нар нь мини хонгил үүсгээд Г.Буяндорж шиг бизнесменүүдийг дарамталж байгаа бол одоогоос эхлээд өргөдлөө өгч болно шүү. Ерөнхийлөгч Ерөнхий прокурор ба орлогч нарыг томилдгийн хувьд прокурорууд дээр маш хурдан арга хэмжээ авна. Шүүгч нар дээр Салхитын мөнгөний хэрэг шиг их хүндрэлтэй олон сар жил явдаг арга хэмжээнүүд байгаа. Салхитын мөнгөний ордын шүүх хурал удахгүй зарлагдахаар “Салхитын хонгил” ямаршуу хэмжээтэй явсныг харж болно. Одоо бол Г.Буяндоржийг хэлмэгдүүлсэн мини хонгилын талаарх бас ил болно. Уг нь ийм хэргийг сэтгүүлчид гаргаж ирээд байвал их зүгээр байна. Тийм учраас би Г.Буяндоржийн өргөдлийг өрөөндөө хүлээж авъя гэж шийдээд авч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ 2 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна 6 цагийн өмнө
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье 7 цагийн өмнө
Явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ 7 цагийн өмнө
​ Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 8 цагийн өмнө
Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Хайлаастад агаарын чанар бохирдолтой байна 8 цагийн өмнө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 10 цагийн өмнө
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна 10 цагийн өмнө
Цаг агаар: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна Өчигдөр
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Өчигдөр
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна Өчигдөр
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ Өчигдөр
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ Өчигдөр
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ Өчигдөр