Н.Энхболд: Уханиас ирэх иргэдийг тусгаарлах байр бэлдсэн


Коронавирусын асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Засгийн Газрын шийдвэрийг Онцгой комиссын Дэд дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулж байна

Хамгийн сүүлийн мэдээгээр 1-р сарын 30-ын мэдээгээр ОБК хуралдаж холбогдох байгууллагууд оролцож цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өнөөдөр ҮАБ хороо хуралдаж шийдвэр гаргасан. Холбогдох газруудад хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэгдсэн. Үүнд шаардлагатай хөрөнгийг хэмжээг баталсан. Хилийн боомт, ОБ, ХЕН, ГЕГ-ын ажилтнуудын хувийн хамгаалалтын хэрэгслийн асуудлыг шийдсэн. Уханиас ирсэн иргэдийг тусгаарлах байр бэлдсэн. ...

Уламжлалт Цагаан сарын гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа. Төрийн золголт, нутгийн зөвлөлийн золголт, бөхийн барилдаан зэргийг хориглосон. Өнөөдөр ЗГ хуралдаж дууслаа. Зарим хилийн боомтыг хаах тухай тогтоол гаргалаа.

Үүнд: МУ ба БНХАУ-ын агаар, төмөр зам, авто замаар БНХАУ-ын иргэд, БНХАУ-аар дамжин Монголоор дайран явж байгаа гуравдагч орны иргэдийн 2-р сарын 1-ий өдрөөс 3-р сарын 2-ыг дуустал нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байна. Иргэдээ татаж авч байна. Бусад боомтуудаар МУ руу нэвтрэх хүсэлтэй иргэдээ тодорхой хоёр боомтоор нэвтрүүлээд, 2-р сарын 2-оос эхлээд зөвхөн Эрээн, Буянт-Ухаагаар дамжуулан авч байхаар болов. 2-р сарын 6-н хүртэл зүүн талд, баруун талд хоёр боомтоор нэвтэрч болно. Цаашдаа зөвхөн Эрээн, Буянт-Ухаагаар нэвтэрч болох нь ээ.

Нэр заасан боомтуудаас бусад авто замын боомтуудыг 3-р сарын 2-н хүртэл түр хаана. Энэ хугацаанд зөвхөн МУ- ыг нэвтрүүлнэ, өөр улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Ялангуяа, БНХАУ-ын иргэдийг МУ-д нэвтрүүлэхгүй. Энэ хугацаанд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчино. Галт тэрэгний ажилтнууд, онгоцны нисгэгчдэд энэ хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй. Хил хаалаа гээд бүх юмаа хааж болохгүй. Иймд нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг гадагш нь гаргах ажил хийгдээд явна. Гол бүтээгдэхүүнийг гадагш нь гаргаж байгаа боомтууд дээрх жолооч нарт онцгой анхаарал тавьж ажиллана. Гадагшаа юм тээвэрлэж байгаа жолооч нар хилийн орчим богино эргэлт хийж байгаа.

БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Хүнд хэцүү байдалд байгаа хятадын ард түмэнд туслахаар болсноо дипломат шугамаар дуулгасан. Уханьд байгаа 31 иргэнтэйгээ байнга холбоотой байгаа. Хоёр иргэн үлдэнэ гэдгээ бичгээр илэрхийлсэн, 31 нь ирнэ гэсэн. Өнөөдөр онгоц нисгэж иргэдээ авах зөвшөөрлийг Хятадын талаас авсан. Ойрын хугацаанд энэ иргэдээ авчирна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 4 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 22 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23