Англи хэл сайн мэдэхгүйн гайгаар 2,6 сая доллароо луйвардуулжээ


Америкийн Массачусетс мужийн Нью-Бедфорд хотод амьдардаг Жоао  Луис ДаПонте нь англи хэл сайн мэдэхгүйн улмаас сугалаагаар хожсон 2,6 доллароо луйвардуулссан тухай “The Independent” сонин мэдээлсэн байна.

Жоао  Луис ДаПонтегийн төрөлх хэл нь португал. Тэрээр сугалааны тасалбар дээр нь  “4mil” доллар хожсон гэж уншжээ. Гэтэл португал хэлээр “mil” гэдэг нь “мянга” гэсэн утгатай байж. Иймд Жоао нь сугалаагаар 4000 мянган доллар хожлоо гэж боджээ. Улмаар сугалааныхаа тасалбарыг өөрийн танилууд болох Мария Оливейра, Сюзанна Гаспар нарт өгөөд тасалбарын дагуу 4000 долларыг очиж авахыг хүсжээ. Ингэж тус болсны хариуд 200 долларын шан өгөхөөр тохирчээ.

Ингээд Мария Оливейра, Сюзанна Гаспар нь сугалааны төв дээр очтол сугалаан дээрх “4mil” гэдэг нь 4 сая доллар байжээ. Иймд тэд хожлоос төлөх ёстой татварыг суутгуулсны дараа 2,6 сая доллар бэлнээр авсан ч хожсон эзэнд нь хэлэлгүйгээр хүлээж байсан 3800 долларыг нь өгч, бусдыг нь хуваан завшсан байна.

Жоао нь асар их мөнгө хожсон тухайгаа цаашид ч мэдэхгүй байж болох байсан ч дундын танил нь түүнтэй ярилцахдаа Мария Оливейра, Сюзанна Гаспар хоёр сугалаагаар 2,6 сая доллар хожсон гэж ярихыг сонсоод учрыг ойлгосон байна. Одоо Жоао нь хожлын мөнгөө авахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаад байгаа юм байна.

Гэвч Мария Оливейра, Сюзанна Гаспар хоёр нь хэзээ ч сугалааны хожилтой тасалбар авч байгаагүй гэж тас гүрийж байгаа гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18