Хятадын Коммунист намыг орчин цагийн гол  аюул гэжээ


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНХАУ-ын Коммунист намыг орчин цагийн гол аюул заналхийлэл гэж нэрлэснийг “Reuters” агентлаг уламжилж байна.

Майк Помпео нь Лондон хотноо Их Британийн ГХЯ-ын сайд Доминик Раабтай уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр “Бид алан хядлагын талаар үргэлжлүүлэн дээд зэргийн анхаарал сэрэмжтэй байх ёстой ч ... Хятадын Коммунист нам нь манай цаг үеийн гол аюул заналхийлэл болж байна” гэж мэдэгджээ.

Хятадын Коммунист намын анхаарах зүйлс нь Америкийн үнэт зүйлсээс өөр гэдгийг удаа дараалан ойлгуулж байсан гэдгийг Майк Помпео онцолсон байна. Иймд дараагийн зуунд дэлхий дээр өрнөдийн ардчилсан үнэт зүйлс ноёлсон хэвээр байна гэдэгт бат итгэлтэй байхын тулд АНУ ба түүний өрнөдийн холбоотнууд цэргийн, технологийн хүчин чадлаар нэмэгдүүлэхийг чармайх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

Үүний өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жеймс Жонс нь БНХАУ-ыг Америкийн ирээдүйн гол аюул гэж мэдэгдэж байсан юм. Тэрээр Хятад нь АНУ-ыг дэлхийн ноёлогч соёл гэдэг байр сууриас шахаж, өөрсдөө эзэн суухыг санаархаж байна гэж мэдэгдэж байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18