Хятадад 2019-nCoV вирусийн халдвар авсан 47 хүн эдгэрч гэртээ харьжээ


БНХАУ-д 2019-nCoV коронавирусийн халдвар авсан гэж сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүний тоо 15238 болсон байна. Нийтдээ Хятадад халдварын нэгдүгээр хавьтал 113579 хүн эмч, эмнэлгийн хяналтад байснаас 4201 хүнийг нь эрүүл гэж гэр рүү нь явуулсан бол 102427 хүнийг үргэлжлүүлэн хянаж байна.

Мөн халдвар анхны тохиолдлыг албан ёсоор бүртгэгдсэнээс хойш энэ өвчний халдвар авсан ч эмчилгээ хийлгэн эдгэрсэн хүний тоо 171 болсон байна. Эднээс 47 нь сүүлийн нэг хоногийн дотор эмчлэгдэн эдгэрч, гэртээ харьцгаажээ. Эмч судлаач нар шинэ төрлийн коронавирусийг эмчлэх боломж, аргачлалыг тасралтгүй эрж хайж байгаа нь үр дүнгээ өгч эхэлсэн тухай мэдээ олон ирж байна. Иймд Хятадын эрх баригчид коронавирусийн тархалтыг зогсоож чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа, ингэх бүх боломж, бололцоо байгаа гэдгийг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин албан ёсоор мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18