“Boeing” компани Энэтхэгт байлдааны 17 нисдэг тэрэг хүлээлгэн өгчээ


Америкийн “Boeing” компани Энэтхэгийг зэвсэгт хүчний захиалгаас 17 ширхэг “AH-64E Apache Guardian” байлдааны нисдэг тэрэг, 10 ширхэг байлдааны ачаа тээврийн “Chinook” нисдэг тэргийг хүлээлгэн өгсөн тухайгаа албан ёсоор мэдээлсэн байна.

Энэтхэг нь 2015 онд 2,2 тэрбум доллароор 22 ширхэг “AH-64E”, 15 ширхэг “Chinook” нисдэг тэрэг захиалаад байсан юм.

Энэтхэг нь “Boeing”  компаниас өмнө нь  зэвсэгт хүчин нь цэргийн ачаа тээврийн 11 ширхэг C-17 Globemaster III онгоц, тэнгисийн эргүүлийн 8 ширхэг P-8I онгоц худалдаж аваад байсан юм.

Сонирхуулахад, АНУ нь Энэтхэгийг ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем худалдан авахыг эрс эсэргүүцэж, худалдан авсан тохиолдолд хориг арга хэмжээ авна гэж анхааруулаад байсан юм. Гэвч Энэтхэгийн удирдлага шийдвэрээ өөрчлөхгүй гэж мэдэгдээд 5 тэрбум доллароор С-400 худалдан авахаар болсон.

Энэтхэгийг С-400 авах гэж байгаад АНУ төдийгүй хил залгаа Пакистан дургүйцлээ илэрхийлж, Оросоос зэвсэг худалдан авснаар хүчний тэнцвэр алдагдлаа, худалдан авалтыг хойшлуулах талаар хэлэлцээ хийх хэрэгтэй гэж мэдээлж байсан юм. Харин Пакистаны улс Энэтхэгийг АНУ-аас ийм олон тооны дайралтын нисдэг тэрэг, тэнгисийн эргүүлийн онгоц худалдаж авч байгаад ямар нэг тайлбар хийгээгүй, дургүйцлээ илэрхийлээгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18