16 саяын сайтыг үнэгүй хийгээд Зам тээврийн сайдыг халуулжээ


Чех улсын Зам тээврийн яамнаас 16 сая еврогоор сайт ба аппликейшн хийлгэх гэж тендер зарлаад байтал программистууд сайн дураар үнэгүй хийж Засгийн газартаа бэлэглэсэн хэрэг маш их дуулиан тариад байгаа тухай Novinky.cz сайт мэдээлж байна.

Хурдны замаар зорчих зөвшөөрөл худалдах сайт ба ухаалаг утасны аппликейшн хийх тендерийг яамныхан ийм өндөр өртгөөр хийхээр төлөвлөсөн төдийгүй тендерийг хаалттай явуулах болсонд ч программистууд ихэд бухимджээ. Улмаар “Actum Digital” гэдэг IT компанийн эзэн Томаш Вондарчек  нь Чехийн программистуудад хандан тендерийн бүх нөхцөл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үнэгүй хийж өгөх уриалга гаргасан байна. Түүний саналыг 300 гаруй мэргэжилтнүүд дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэж. Улмаар 60 гаруй программистуудаас бүрдсэн сайн дурын бүлэг хакатон хийж, амралтын хоёр өдөр суугаад 16 сая евро буюу 48 тэрбумаар хийлгэх гэж байсан сайт, аппликейшн хоёрыг нь үнэгүй хийж дуусгаад, төрдөө бэлэглэжээ.

/Хакатон гэдэг нь “hack + marathon” гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд бүтээгдэхүүн гаргахын тулд баг бүрдүүлж, хэдэн цаг, эсвэл хэдэн өдрийн турш хамтдаа ажиллахыг хэлдэг./

Энэ мэдээ олон нийтэд хүрсний дараа Чех улсын Ерөнхий сайд программистуудын ажилтай газар дээр ирж танилцаад сайт ба аппликейшн хийх хаалттай тендер явуулах гэж байсан Зам тээврийн сайд Владимир Кремликийг ажлаас нь халжээ. Ухаалаг бүтээгдэхүүн гаргах нэрийдлээр, хүн амын дийлэнх хэсэг нь энэ талааар тун бүдэг бадаг ойлголт төсөөлөлтэй байдгаар далимдуулан улсын их хэмжээний мөнгө идэж шамшигдуулах гэсэн оролдлогыг ийнхүү амжилттай таслан зогсоож чаджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18