Австрали улс Ухань хотоос авчирсан хүмүүсээ арал дээр тусгаарлана


Австралийн эрх баригчид Хятадын Хубэй мужийн Уханьд хорио цээрийн дэглэмд орж, нутаг буцах боломжгүй болсон иргэдээ буцааж тахаар болсон байна. Гэхдээ Уханиас авчирсан иргэдээ шууд эх газрын Австралид авчрахгүй эргээс 1000 гаруй км-ийн зайтай арал дээр буулган тусгаарлахаар болсон тухай “Sydney Morning Herald” мэдээлжээ.

Австралийн ЗГ-ийн тэргүүн Скотт Моррисон эх орон нэгтнүүдээ буцаах талаар Хятадын удирдлагуудтай ярьж тохиролцсон байна. Ингэснээр Ухань хотоос Австралийн иргэн 600 орчим хүн, мөн Шинэ Зеланд болон Номхон далайн арлын улсуудын иргэдийг авчрахаар болжээ.

Гэхдээ Ухань хотоос онгоцоор тээвэрлэн ирэх иргэдийг шууд Австралид буулгахгүй харин эргээс 1500 км-ийн зайтай Зул сарын гэгддэг арал дээр буулган тусгаарлаад 14 хоног ажиглалт хийсний дараа коронавирусын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд эх газрын Австралид нэвтрэхийг нь зөвшөөрнө гэдгийг Скотт Моррисон онцолжээ.

Энэхүү Зул сарын арал дээр нь Австрали руу хууль бусаар нэвтрэхийг завдаад саатуулагдсан цагаачдыг түр орогнуулах төв үйл ажиллагаа явуулдаг юм байна. Иймд арлын удирдлагыг сэжиг бүхий хүмүүсийг тусгаарлах, хянах тал дээр арвин туршлагатай гэж болохоор аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18