Хятадад “2019-nCoV”-ын эсрэг вакциныг 40 хоногийн дараа үйлдвэрлэж эхэлнэ


Шинэн “2019-nCoV” коронавирусын эсрэг үйлчилгээтэй “mRNA” вакцин бүтээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ Тунзи их сургуулийн дэргэдэх Шанхайн зүүн эмнэлэгт мэдэгджээ. Амин чухал хэрэгцээтэй байгаа тус вакциныг бүтээх ажлыг “Stermirna Therapeutics Co., Ltd” компанитай хамтран хийх аж. Шинэ үеийн mRNA  технологийг ашиглан вакциныг бүтээн, үйлдвэрлэж эхлэхэд 40 хоног шаардлагатай гэж төслийн удирдлагууд мэдэгджээ.

Энэ зуур шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн хатгалгааны тархалтыг хянах ба урьдчилан сэргийлэх Хятадын шинжээчдийн бүлгийн тэргүүн Чжун Наньшань нь халдварын тархалт хэдийд оргил үедээ хүрч магадгүй талаар ярьсан байна. Чжун Наньшань нь “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Тахал хэдийд оргил үедээ хүрэхийг шууд хэлэх туйлын хэцүү. Гэхдээ долоо эсвэл арав хоногийн дараа оргил үедээ хүрээд дараа нь байдал илэрхий сайжирч эхлэх байх гэж бодож байна” гэжээ.

Гэвч тэр болтол өвчний тархалт өдөр болгон 1000 гаруй хүнээ нэмэгдэж байна. Иймд эмч нар аюулт өвчинтэй тэмцэх янз бүрийн арга эрэлхийлж байна. Тухайлбал, АНУ нь үр нөлөөтэй гэдэг нь туршлагаар батлагдаагүй эмийг коронавирусын халдвар авсан хятад хүмүүс дээр туршихаар болсон тухай “The Wall Street Journal” мэдээлсэн байна. Америкийн эмийн үйлдвэрлэлийн “AbbVie” ба "Johnson&Johnson" компаниуд шинээр үйлдвэрлэсэн вакциныхаа үр нөлөөг шалгуулахаар Хятад руу нийлүүлж эхэлсэн гэж байна. Түүнчлэн ДОХ-ын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эм, бэлдмэлийг Хятад руу явуулсан гэж байна. Үүнээс гадна “Gilead Sciences” гэдэг бас нэг компани боловсруулах шатандаа яваа вирусийн эсрэг үйлчилгээтэй шинэ эмээ Хятад руу явуулж турших хүсэлтээ явуулжээ.

Хятадын шинэ вирусийн эсрэг бодит үйлчилгээтэй вакцин бүтээгээгүй байгаа. Иймд эмч нар өвчний тархалтыг зогсоохын тулд ингэж туршилт шалгалтыг заавал байх ёстой олон шатлалыг алгасан шууд өвчтөнүүд дээр туршихыг зөвшөөрч байгаа гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18