Польшийг Зөвлөлтийн 600 мянган цэргийн амиар чөлөөлсөн гэдгийг сануулав


Польшид эрх барьж байгаа “Эрх ба шударга ёс” намын дарга Ярослав Качиньски нь Польш нь ОХУ-аас дайны үеийн нөхөн төлбөр нэхэж авах ёстой гэж мэдэгдсэн байна. Тэрээр Германы сонинд ярилцлага өгөх үеэр Зөвлөлтийн хууль ёсны залгамжлагч болох ОХУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Польшид учруулсан хохирлоо заавал төлөх ёстой ч өөрөө тэр үеийг үзэж амжихгүй байх, гэхдээ Польшийн төлбөр нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй, өөрөөр хэлбэл нэгэн цагт заавал авч таарна гэжээ.

Сүүлийн үед Орос ба Польшийн удирдлага нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн гүйцэтгэсэн үүрэгт өгөх үнэлэлт дүгнэлттэй холбоотой хурц маргаан өрнүүлээд байгаа. Польшийн  эрх баригч нам коммунист тоталитар дэглэмийн дурсгалыг арилгах нэрийдлээр Польшийг нацист Германаас чөлөөлсөн Улаан армийн цэргүүдийн дурсгалыг хөшөө, баримлуудыг нурааж эхэлснээр энэ маргаан эхэлсэн гэж болно. Улмаар Зөвлөлтийг фашист Германтай адилаар дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн гэж буруутгасан. Үүний дараа Оросын тал нь тухайн үеийн Польшийн удирдлага Гитлерийн Засгийн газартай дотно харилцаа үүсгэж, Чехословак улсыг хуваахад оролцож байсан тухай архивын маш нууц баримтуудыг ил болгосон. Түүний дотор Польшоос Германд сууж байсан Элчин сайд нь еврейчүүдийг устгах асуудлыг шийдлээ гэж Гитлерт хөшөө барихыг санал болгож байсныг ил болгосон. Үүний Польшийн удирдлага маш эмзэглэн хүлээн авч Орос нь Польшийн нэр хүндийг унагахыг оролдож байна гэсэн. Улмаар Варшав хотыг Зөвлөлтийн цэрэг чөлөөлсөн баярыг тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн. Залгуулаад, Польшийн Ерөнхийлөгч нь Израйлд болох еврейчүүдийн хоморголон устгах үеэр үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд Путиныг урилаа гэсэн шалтгаанаар оролцохоос татгалзсан. Дараа нь нацист Германы бөөнөөр хорих лагерь байсан Освенцимийг чөлөөлсний ойн арга хэмжээнд Путиныг уриагүй. Ингээд зогсохгүй Ерөнхий сайд нь Зөвлөлтийн цэрэг Освенцимийг бүр эрт чөлөөлж чадах байсан ч еврейчүүдийг устгах ажлыг зогсоох нь Зөвлөлтөд сонирхолгүй байсан тул албаар удааж байж чөлөөлсөн, Варшав хотноо Польшийн нууц бүлгэмүүдийн гаргасан бослогыг дэмжилгүй, дарагдахыг нь хүлээж байгаад хотыг германчуудаас булаан эзэлсэн гэсэн утгатай нийтлэл бичсэн. Освенцимийг чөлөөлсөн ойн арга хэмжээнд оролцсон АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс үг хэлэхдээ Освенцимийг чөлөөлсөн Зөвлөлийн Улаан армийн тухай ганц ч үг дурдалгүй өнгөрсөн явдал байдлыг улам хурцатгасан гэж болно.

Үүнээс болоод Орос ба Польшийн харилцаа нь хэзээ ч байгаагүйгээр муудаад байна. Оросын албаны хүмүүс болон жирийн иргэд Польшийн удирдлага дэлхийн хоёрдугаар дайны түүхийг ингэж урвуулж байгаад дургүйцлээ илэрхийлжээ. Тухайлбал, Герман дах ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж “Польшийг нацизмаас чөлөөлөхийн тулд манай улс Улаан армийн 600 мянган цэргийнхээ амь насыг өргөсөн гэдгийг сануулахыг хүсэж байна. Тэдний ачаар өнөөдөр Польш нь тусгаар улс хэвээр оршин тогтнож байгаа билээ” гэжээ.

Зөвхөн Орос гэлтгүй Польшийн алдартай хүмүүс ч удирдлагынхаа гаргаж байгаа авирт дургүйцсэн байна. Шинэ Польшийн анхны Ерөнхийлөгч Лех Валенса улсынхаа удирдлагын явуулж байгаа Оросыг үгүйсгэх бодлогыг шүүмжилжээ. Тэрээр “Энд Гитлерийн фашизмаас чөлөөлсөн явдал ба хожим нь Польш тусгаар тогтнолоо алдсан гэдэг хоёр зүйлийг хольж хутгаад байна. ...Оросууд энд амиа өргөсөн, тэд улс төрийн тоглоом тоглоогүй харин байлдаж байсан гэдгийг хүмүүст тайлбарлах ёстой. Хоёр улсын харилцаа муу байгаад тулалдаж байсан ард түмэн бус харин улстөрчид буруутай” гэжээ.

Ташрамд сануулахад, Польш нь ХБНГУ-аас Дэлхийн хоёрдугаар дайны төлбөр гэж ойролцоогоор их наяд орчим евро нэхэх эрхтэй гэж мэдэгдээд байгаа юм. Оросыг нацист Германаас дутахааргүй буруутай гэж үзэж байгаа гэсэн тул мөн ийм хэмжээний мөнгө нэхэмжлэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 25 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 32 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 42 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 2 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27