“AliExpress”-ийн илгээмжээр халдвар тархах боломжгүй гэжээ


Хятадын “AliExpress” компани өдөр болгон дэлхийн бүх улсууд руу олон сая илгээмж явуулж байдаг. Иймд шинэ төрлийн коронавирусын халдвар газар авахыг дагаад эдгээр илгээмжээр халдвар тархах боломжтой эсэх талаар орон орны хүмүүс тодруулж лавлах нь ихэсжээ. Тухайлбал, “AliExpress”-аар маш идэвхтэй үйлчлүүлж Хятадаас маш их бараа, бүтээгдэхүүн шуудангийг илгээмжээр хүлээн авдаг Оросын хэрэглэгчид энэ талаар их лавлаж асуух болсон аж.

Үүнтэй холбоотойгоор "AliExpress Россия" компанийн удирдлага нь коронавирус нь шуудангийн илгээмжээр халдварлах боломжгүй талаар хэрэглэгчдэдээ албан ёсоор мэдээлжээ. Хятадаас захиалсан байраа нь ОХУ дах эцсийн хүлээн авагчдаа хүртэл усан онгоц, нисэх онгоц, машинаар 10-аас 30 хүртэл хоног явдаг тул вирус дамжин халдварлах боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Түүнчлэн "AliExpress Россия" нь Оросын Мэргэжлийн хяналттай байнга холбоотой ажилладаг, БНХАУ-ын Эрүүл мэндийн газраас өгсөн бүх заавар зөвлөгөөг дагаж биелүүлдэг, шинэ шаардлага гарч ирвэл биелүүлэхэд бэлэн гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18