Кени улс царцаан нүүдэлд дарагдаад байна


Дэлхийн ихэнх улс орон Хятадаас эхтэй коронавирусын халдварын тархалтын анхааралтай ажиглаж байгаа бол зарим Зүүн Африкт вирустэй манатай байгаа тухай “Дэйли мэйл” бичсэн байна.

Учир нь, Зүүн Африкийн орнууд түүний дотор Кени улс нь сүүлийн 70 жил байгаагүй их хэмжээний царцаан нүүдэлд дарагдаад байгаа аж.

Нэг бүр нь 150-200 сая ширхэг царцаанаас бүрдсэн 20 гаруй тос сүрэг Кенийн улсын 70 мянган гектар газрыг бүчин авчээ. Нэг сүрээг нь ойролцоогоор хөл бөмбөгийн 250 талбайтай дүйцэх газрыг бүчин авч хамаг ургамлыг идэж устгадаг. Одоогоор Кенид илрүүлээд байгаа хамгийн том царцаан сүрэг нь уртаашаа 57 км, өргөөшөө 38 км газрыг битүү хучин нүүдэллэж байгаа аж.

Царцаан нүүдэл замдаа таарсан бүх л ургамлыг юу ч үгүй идэж устган хоногт 150 км газар туулах чадвартай.

Газар тариалан, хөдөө аж ахуйн зонхилдог Кени шиг улсын хувьд ингэж хамаг өвс ногоо, мод бутаа устгуулна тун удахгүй ургац авахгүй, хонь, үхэр нь тэжээлгүй болсноор хүмүүс өлсгөлөнгөөр гарцаагүй үхнэ гэсэн үг болоод байгаа аж. Гэвч коронавирусын тархалттай давхцаад байгаа тул улс орнууд энэ гайд төдийлөн анхаарахгүй, туслахгүй байгаа юм байна. Кенид царцааны эсрэг химийн бодис ашиглахад дор хаяж 54 сая доллар шаардлагатай байгаа аж.

Энэ яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд удахгүй Африкийн энэ улсад борооны улирал эхэлнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Борооны улирлаар сүргийн тоо толгой 500 дахин нэмэгддэг тул учруулах хохирлын хэмжээ бүр нэмэгдэж болзошгүй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18