Видео: Коби Брайант охины хамт онгоцны ослын улмаас таалал төгслөө

О.Шүрэнцэцэг
2020/01/27

Дэлхийн сагсанбөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал Лос-Анжелес Лэйкерс багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтонд сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын "Үнэ цэнэтэй тоглогч", Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын дөрөвдүгээр байранд бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа онгоцны ослын улмаас таалал төгслөө.

Нисдэг тэргэнд өөр дөрвөн хүн явсан ба нэг ч хүн амьд үлдээгүй байна.  Зорчигчдын дунд түүний хоёр дахь охин, 13 настай Жианна Мариа Оноре Брайант ч мөн байсан гэнэ. Жианна аавынхаа үргэлжлэл болон сагсанбөмбөгийн спортоор хичээллэдэг байжээ. Тэрээр дөрвөн охины аав бөгөөд бага охин нь 2019 оны зургадугаар сард мэндэлсэн юм. Тэр “Sikorsky S-76 helicopter” гэх хувийн нисдэг тэргээр зорчиж явсан ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нүдээр харсан гэрчүүдийн хэлж байгаагаар нисдэг тэрэг маш хурдтай нисч, толгод руу хүчтэй газардахдаа сүйрч, шатсан гэнэ.Осол Калифорни хотын Калабасас хотын ойролцоо болжээ.

Түүний амжилтууд:

-Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-12 /2003/

-Тоглолтын хагас хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-8 /2008/

-Нэг тоглолтод хамгтийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-9 /2003/

-Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн-14 /2005/

-1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/

-2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29/

-Цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийни залуу аварга /18/

-Гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18/

-NBA-гийн аварга-2000-2002, 2009, 2010

-Финалын үнэ цэнэтэй тоглогч /MVP/-2009, 2010

Улирлын үнэ цэнэтэй тоглогч-2007.

ЭХ СУРВАЛЖ: TMZ.COM

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18