Өвчтөнүүдэд шинжилгээ, эмчилгээ хийхгүй байхыг эмч нарт тушаасан талаар Үханийн нэгэн сувилагч бичжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/25

Үхань хотын нэгэн сувилагч эмэгтэй тусламж хүсч энэ захидлыг нийгмийн сүлжээнд оруулжээ. “Бидэнд туслаач гэж та бүхнээс гуйж байна, Би Үханийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Манай нөхөр халдвар авсан. ТВ-ийн мэдээ болон бодит байдал тэнгэр газар шиг ялгаатай байна. Манай нөхөр 8 хоног дарааллан халуурч байгаа бөгөөд CT-р уушигны хатгалгаа болох нь тогтоогдчихсон. Энэ найм хоногийн хугацаанд би Үхань хотын бүх эмнэлгээр явсан боловч эмнэлэгт хэвтүүлж чадсангүй. Мөн эмч нарыг эмнэлэгт хүн хэвтүүлэхгүй байхаар тушаасан. Вирусны шинжилгээ хийхийг хориглосон. Эмчилгээ хийхийг хориглосон. Тэгсэн мөртлөө эмнэлгийн ажилчдаар нууц хадгалах гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ 8 хоногийн хугацаанд галзуурах дөхлөө. Эмнэлэгт хүлээж авахгүй, гэрлүүгээ харьж ч зориглохгүй. Би итгэл найдвараа алдаж эхэлж байна, өөрийгөө удаан тэсэхгүй байх гэж санаа зовж бна. Өвчтөн хэвтүүлэх ор хүрэлцэхгүй, эмч нар илүү цагаар ажиллаад ч огт амжихгүй бна. Бид арай хийж яаралтай тусламжийн өрөөнд орсон боловч эндээ байсаар л байна. Энд өвчтөн хэвтүүлэх өрөө байхгүй. 120 (түргэн тусламж) зогсолтгүй өвчтөнүүдийг авчирч байна. Халдвартай, халдваргүй хүмүүс бүгд нэг дор энэ нэг эмнэлэгт цугларч байна. Бүгд халдвар авч энэ байдлаараа бид бүгд үхэцгээх юм шиг бна. Бидэнд туслаач” хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18