Франц улсад коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2020/01/25

Франц улсын засгийн газар өчигдөр тус улсад Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын хоёр тохиолдлыг бүртгэснээ зарлажээ. Эдгээр нь Европ тивд илэрсэн анхны тохиолдол бөгөөд цаашдаа ч нэмж илрэх магадлалтай байгааг Францын эрүүл мэндийн сайд Агнес Бузин мэдэгдсэн байна. Францын баруун өмнөд бүсийн Бордо хотод тусгаарлагдан эмчлүүлж байгаа 48 настай эрэгтэй хэд хоногийн өмнө Хятадад аялаад буцаж ирсэн ажээ. Тэрээр аялалынхаа үеэр Ухань хотоор дамжин өнгөрч байсан гэнэ. Хоёр дахь өвчтөн нь Парис хотод илрээд удаагүй бөгөөд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байгаагаа Бузин мэдээлсэн байна. Баасан гарагийн орой Хятадын албаныхны өгсөн мэдээллээр шинэ коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо 1,112 болж, амиа алдсан хүний тоо 41 болж нэмэгджээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь буюу 572 нь Хубэй мужийн төв Ухань хотод байна. Амиа алдагсдын 39 нь Хубэй мужид харьяалагдаж байгаа бол үлдсэн хоёр нь Хэбэй, Хэйлунзянь мужуудад байгаа юм. Хятадын 31 мужийн хоёроос бусдад нь коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Зөвхөн Циньхай (Хөх нуур), Төвдийн Өөртөө Засах мужид одоогоор илрээгүй байгаа юм. Эх газрын Хятадаас гадна Хонг Конг, Макао, Тайвань болон гадаадын найман улсад шинэ төрлийн вирусийн халдвар бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters, South China Morning Post


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18