Эм ууж хяналтаас бултсан эмэгтэйг хайж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/24

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусын тухай мэдээ дэлхий дахины анхаарлын төвд байгаа. Энэ үхлийн аюулт вирусын тархалтыг улс болгон л урьдчилан сэргийлэхийг хичээж янз бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Хятадаас ирсэн онгоцны зорчигчдын биеийн халууны тусгай төхөөрөмжөөр заавал шалгаж болсон. Гэсэн хэдий ч таагүй тохиолдлууд бүртгэгдсээр байна. Жишээлбэл, халдварын голомт Ухань хотоос Парист нисэж ирсэн жуулчин эмэгтэй хяналтыг давж гарсан талаар Wechat олон нийтийн сүлжээнд сайрхан ярьсан явдал олныг цочроогоод байна.

Энэ эмэгтэйд Ухань хотоос нисэх замдаа өндөр халуурч, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч. Гэтэл тэрээр Парист газардсан даруйдаа эмнэлэгт хандахын оронд халуун шалгадаг үзлэгийг давж гарахын тулд халуун бууруулдаг, ханиад дардаг шинж тэмдгийн эсрэг эмийг өндөр тунгаар олон давхар ууж эхэлжээ. Ингэснээр халуун шалгах хяналтыг амжилттай давж гараад тэр тухайгаа Wechat-аар сайрхан ярьж. Харин түүний нутаг нэгтнүүд үүнд нь ихэд дургүйцэн Парис дах Хятадын элчин сайдын яам руу утсаар ярьж бүсгүйн тухай мэдээлсэн байна. Үүний дараа Хятадын Элчин сайдын яам тус эмэгтэйтэй утсаар ярьж, нэн даруй гоц халдвартын эмнэлэгт хандан шинжилгээ өгөхийг шаардахтай зэрэгцээд Францын холбогдох албадад анхааруулсан аж. Одоо энэ эмэгтэйг Франц даяар хайж байна.

Энэ зуур 2019-nCoV гэж нэрлэгдсэн коронавирусын халдвараар Хятадад өвдсөн хүний тоо огцом өссөн тухай мэдээ ирээд байна. Хятадын эрх баригчид өвдсөн хүний тоо өчигдөр буюу нэгдүгээр сарын  23-нд 644 хүн өвдсөн, 18 хүн өвчний улмаас нас барсан тухай мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр, нэгдүгээр сарын 24-нд ирсэн мэдээгээр өвдсөн хүний тоо 830 болж, нас барсан хүний 25 болсон төдийгүй 177 хүний бие маш хүнд гэж тодорхойлогдсон байна. Ингээд зогсохгүй ахин 1072 хүнийг өвчний халдвар авсан байж магадгүй гэсэн сэжигтэйгээр шалгагдаж байгаа юм байна.

Мөн Хятадын эрх баригчид Ухань хотоос гадна Сяньнин гэдэг өөр нэг хотыг коронавирусын халдварыг зогсоох үүднээс түр хааж, хөл хорио тогтоосон тухай мэдээ ирж байна. Мөн Чиби, Эжоу, Хуанган хотуудын нийтийн тээврийн хэрэгслийн ажлыг түр зогсоожээ.

Энэ халдвараар өвдсөн тохиолдол БНХАУ-аас гадна Япон, Өмнөд Солонгос, Тайланд, АНУ, Вьетнам, Саудын Арави, Сингапур зэрэг улсуудад бүртгэгдээд байгаа юм байна. Цаашид өвчний тархалт газар авч хоёрдугаар сард оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд тоолоод байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18