Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин: Замын-Үүдийн боомтоор орж ирсэн ээж, хүү хоёрыг тусгаарлаад нутагруу нь буцаахаар боллоо


БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлийн олон улсын чиглэлийн зорчигч тээврийн автобусаар зорчсон 19 иргэдийг Замын Үүд дэх хилийн боомт дээр саатуулжээ. Учир хь зорчигчдын дунд явсан зургаан настай охин өндөр халуунтай байсан аж. Зургаан настай охиныг тус сумын эмнэлэгт тусгаарлаад ээжтэй нь хамт буцаахаар болжээ.

Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин:

-Өнөөдөр 11 цагт Эрээн-Замын Үүдийн чиглэлд явдаг “Эрдэм Транс” компанийн автобусаар өвөрмонгол эмэгтэй 6-н настай охины хамтаар орж ирсэн. Охин нь их өндөр халуунтай байсан учир Дорноговь аймгийн Замын Үүд сумын эмнэлэг дээр тусгаарлаад байж байгаа. Мөн энэ хоёртой хамт явсан 17 хүнийг тусгаарлаад үзлэг шинжилгээ хийж байгаа. Сай Аймгийн нэгдсэн эмнэлэг ба Замын Үүдийн эмнэлэг, Замын Үүдийн хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаа авсан мэдээгээр эдгээр тусгаарлагдсан 17-н хүнд халуурлын ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өндөр халуунтай байгаа охиныг талаар БНХАУ-ын холбогдох газруудтай утсаар яриад ээжийнх нь хамт нутаг руу нь буцаах ажиллагааг зохион байгуулаад хэрэгжүүлж байна.

-Буцаахаар болсон юм байна?

-Буцаахаар болсон. Коронавирусын шинж тэмдэг нь мөн үү эсвэл бишүү гэдгийг одоохондоо шууд газар дээр нь оношлох боломж хараахан байхгүй байгаа. Иймд Халдвар судлалын үндэсний төв шинжлээд коронавирус мөн эсэхийг оношилдог. Тэгэхгүй бол вирусын шинж тэмдэг нь далд явагддаг гэсэн мэдээлэл байна.

-17 хүний шинжилгээг ямар байдлаар хийж байгаа юм бэ?

-17 хүнийг ажиглалт хийж байгаа юм байна. Хилээр орж ирсэн өвөрмонгол эмэгтэйн хүүхэд өндөр халуурсан. Тэр эмэгтэй бол Багшийн их сургуулийн магистрт сурдаг оюутан эмэгтэй байна гэсэн анхны мэдээлэл л байна. Тэгэхээр халуунтай охиныг, ээжийнх нь хамт Хятад руу буцаах арга хэмжээг авч байгаа.

-Эрээнд энэ вирус илэрсэн үү?

-Хилийн мэргэжлийн хяналт, Замын Үүдийн эмнэлэгээс одоохондоо энэ төрлийн вирусын шинж тэмдэг илрээгүй байна гэж мэдээлж байна.

-Эрээнээс ирж байгаа хөдөлгөөнийг хаах уу?

-Энэ бол Аймгийн Засаг даргын мэдэж шийдэх асуудал биш. Юуны өмнө энэ бол олон улсын боомтын асуудал. Хоёр улсын Гадаад харилцааны яам, Хил хамгаалах Ерөнхий газар хоорондоо ярьж шийддэг зүйл. Гэхдээ бид хилийн мэргэжлийн хяналтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хүний дулааныг зайнаас хэмждэг төхөөрөмжийг авад өгчихсөн байгаа. Өнөөдөр тодорхой мөнгөн дүнг нь шийдээд тэнд хэрэглэх ариутгалын бодис, нэг удаагийн хувцас зэргийг авч өгч байна. Мөн бидний зүгээс витаминжүүлэх арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулаад явж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 4 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23