Помпео Хятадаас хөрөнгө оруулалт авахгүй байхыг уриалав


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ямайк улсад албан ёсны айлчлал хийх үеэр Хятадыг илэрхий өдөөн хатгасан гэж болохоор мэдэгдэл хийсэн байна. “Reuters” агентлагийн мэдээлж байгаагаар Майк Помпео нь улс орнуудад хандан Хятадаас хөрөнгө оруулалт авахгүй байхыг уриалсан байна. Тэрээр “Эдгээр хөрөнгө оруулалт нь танай улсыг нураах бөгөөд танай иргэдийн хувьд шинэ ажлын байр бий болгохгүй. Хятадын хөрөнгө оруулалт нь зөвхөн авлигын өөгшүүлж, хууль эрх зүйг дээдэлдэг явдлыг үгүй хийх болно” гэсэн юм байна.

Хятадын зарим хөрөнгө оруулалт нь туйлын эргэлзээ төрүүлэхээр байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тухайлбал, Африкийн орнуудад олон тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ гэж зарладаг ч үнэн хэрэг дээрээ зөвхөн Хятадын компани, хятад тоног төхөөрөмжөөр, хятад ажилчид ажиллах нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийдэг. Дээр удирдлагад нь элдэв зүйл амлах замаар хамтарсан төслийн Хятадын хөрөнгө оруулалтыг элдэв татвар суутгалаас чөлөөлдөг. Ингэснээр нөгөө улс нь хамааралт байдалд ороод, Хятадын тал хөрөнгө оруулалт хийсэн нэрээр халхавч хийгээд эзэн суугаад үлддэг. Үнэн хэрэг дээрээ Хятад өөрийн ажилчид, компаниуддаа ажил олгоод, хөрөнгө оруулалтаар хийсэн бүх хөрөнгөө тэдэнд олгох цалин, ажлын гүйцэтгэлийн төлбөр хэлбэрээр буцаагаад нутаг руугаа татдаг. Зөвхөн Хятад онцлогтой тоног төхөөрөмж суулгаж, хятад ажилчид ажиллах нөхцөл анхнаасаа тулгадаг тул хөрөнгө оруулалтаас ирэх дийлэнх ашгийг Хятад улс л эргээд хүртэж таардаг гэж шүүмжилдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18