Трамп “Twitter” хуудсаараа нэг өдөр 142 зурвас бичиж дээд амжилт тогтоожээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter”-тээ нэг өдөр бичсэн зурвасын тоогоор шинэ дээд амжилт тогтоосон байна. Тэрээр Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа юм. Тэндээс 88 секунд тутам нэг зурвас “Twitter” дээрээ байршуулсаар, нэг өдрийн дотор нийт 142 удаа мэдээлэл нийтэлжээ.

Өмнө нь тэрээр 2019 оны арванхоёрдугаар сард нэг өдрийн дотор 123 зурвас бичиж дээд амжилт тогтоогоод байсан аж.

Трамп ингэж идэвхтэй олон зурвас бичиж байгаагийн цаад шалтгаан нь мэдээж хэрэг Конгрессын Сенатад хэлэлцэгдэх гэж байгаа түүний импичментийн асуудал юм.

Сенат дах Бүгд найрамдах намын олонх нь импичментийн асуудлыг хурдавчилсан горимоор авч хэлэлцэхийг дэмжсэн. Ингэснээр Конгрессын төлөөлөгчдийн танхим дах Ардчилсан намын олонхоос сонгосон яллагчид ажлын гурван өдрийн дотор тус бүр 24 цагийн турш Трампыг буруутай гэж үзэх нотлох баримт, үндэслэлээ танилцуулах боломж олгоно. Үүний дараа Сенатын гишүүдийн асуултад хариулах 16 цаг олгоно. Үүний дараа импичментийн асуудлыг хэлэлцэх явцад Сенатад гэрчүүдийг дуудах, нэмэлт бичиг баримт танилцуулахаар дуудах эсэх талаар 4 цаг үргэлжилсэн мэтгэлцээн хийнэ. Хэрэв гэрч дуудахгүй гэвэл Сенатын төлөөлөгчид нь яллагчдын сонгосон Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх, Конгрессоос явуулж байгаа мөрдлөгөд санаатайгаар саад болсон эсэх талаар санал хураах үлдэх юм.

Сенат дах Бүгд найрадах намын олонх нь ямар ч тохиолдолд өөрийн намаас нэр дэвшин ялсан Ерөнхийлөгчийг унагахгүй гэдгээ удаа дараалан мэдэгдэж байгаа ч Трамп “Айхгүй ч гэлээ аягүй гэдгээр” түгшиж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18