Өвөр Монголд коронавирусын тархалтыг зогсоохын тулд тахианы мах зарахыг хоригложээ


БНХАУ-д шинэ төрлийн коронвирусын халдварын улмаас уушгины хатгаагаар өвдсөн хүний тоо 570 болсон тухай тус улсын Эрүүл мэнд, ариун цэврийн хорооноос мэдээлсэн байна. Тус халдварын улмаас нас барсан хүний тоо 17 хүрч, 97 хүний бие маш муу байгаа бол өвдсөн хүмүүстэй тулж ажиллаж байсан 5.8 мянган хүнийг карантинд оруулаад байгын хяналтад байлгаж байна.

Өвдсөн хүний тоогоор Ухань муж нэгдүгээрт яваа бол Жэзян, Шанхай, Чунчин, Тянжин, Гуанси-Жуаны автономит дүүрэг, Хэнань, Сычуань  мужууд, Хайнань арал, Бээжин хотууд удаалж байгаа аж.

Иймд БНХАУ-ны Засгийн газар нь олныг хамарсан тахал дэгдэхээс сэргийлэх үүднээс янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Халдвар авсны дараа  хоёр долоо хоног үргэлжилдэг нууц үе бүхий вирусын анхдагч эх үүсвэрийг зэрлэг амьтад гэж үзэж байгаа юм байна. Иймд жишээлбэл Өвөр Монголын удирдлагууд тахиа шувууны мах болон зэрлэг амьтадын мах худалдаалахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Хөх хотын хөдөө аж ахуйн зах, дэлгүүр, супермаркетуудад эдгээр махыг зарахыг хориглосон бөгөөд зарж байгааг нь илрүүлбэл эрх баригчдад нэн даруй мэдээлэхийг уриалжээ. /Харин манайхан тахианы махаа хаанаас авдаг билээ?/

Энэхүү шинэ вирусын халдвар нь Хятадаас гадна Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Филиппин зэрэг улсуудад бүртгэгдээд байгаа. Өнөөдөр Оросын Пулково нисэх буудалд буусан хоёр хятад жуулчинд коронавирусын шинж тэмдэг илэрсэн тул нарийвчилсан шинжилгээ хийхээр болсон тухай мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18