Дутерте маягийн тэмцэл ямар үр дүнд хүргэсэн бэ?


Хар тамхи, мансууруулах бодис сүүлийн үед манай улсын хувьд тун ноцтой асуудал болж хувираад байгаа тухай их яригддаг. Цагдаа, тагнуулын байгууллага нь шуурхай ажиллаад мансууруулах бодистой холбоотой хэрэгтнүүдийг илрүүлэхээр шүүхээс толгойг илээд, ёс төдий шийтгэл ногдуулаад өнгөрч байна гэж шүүмжилдэг. Тэгвэл дэлхийн бусад улс оронд хар тамхи, мансууруулах бодис наймаалагчид, мансуурагчидтай хэрхэн тэмцдэг юм бэ?

 

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн сонгосон тэмцлийн арга барилыг жишээ болгон татаж болох юм. Дутерте нь 2016 онд Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Германд Адольф Гитлер гурван сая еврейг устгасан. Харин Филиппинд гурван сая хар тамхичин байна. Би тэднийг устгахыг хүсэж байна. Хэрэв Германд Гитлер байсан юм бол Филиппинд би байж байя” гэж хэлээд бөөн дуулиан дэгдээж байсан юм.

 

Улмаар хар тамхи мансууруулах бодис наймаалсан хүмүүсийг гудамжид шууд буудах эрхийг өгсөн. Үүнээс хойш гурван жил гаруй, бараг дөрвөн жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ? Ер нь яагаад ийм харгис аргаар асуудлыг шийдэхээр болов?

 

Эхлээд үр дүнгийн талаар Филиппиний сонин хэвлэлүүд юу гэж байсан талаар тодруулъя. Филиппиний “Manila Bulletin” сонины мэдээлснээр хар тамхины эсрэг дээд зэргийн хатуу тэмцэл хийсэн 2016 оны долоодугаар сарын 1-ээс 2019 оны тавдугаар сарын 31-ий хугацаанд 6,6 мянган сэжигтнийг цагдаагийнхан болон сайн дурынхан гудамж талбайд буудан хөнөөж, 240.5 мянган хүн баривчлагдсан бол хар тамхинд донтсоны улмаас жижиг гарын түгээгч хийдэг байсан 1.28 сая хүн эрх баригчдад бууж өгч, ахин хар тамхи хэрэглэхгүй, мансууруулах бодис наймаалахгүй гэсэн ам тангараг өгсөн байна.

Мөн Филиппиний 42 мянган барангай /захиргааны хамгийн бага нэгж/ -аас 12,2 мянга нь хар тамхи, мансууруулах бодисоос бүрэн ангид болсоноо зарласан байна. Цагдаагийн газар нь 2019 оны эхний хагасын байдлаар 625 сая долларын өртөг бүхий хар тамхи ба түүнийг үйлдвэрлэх тоног хэрэгслийг хураан авч устгажээ.

 

100 сая гаруй хүнтэй, хүн амынх нь ихэнх нь нэн ядуу гэж тооцогддог улсын хувьд энэ их тоо юу бага тоо юу? Хүн бүр л өөрийнхөөрөө дүгнэх байх.

 

Хамгийн гол нь яагаад хар тамхинд донтсон хүмүүс болон мансууруулах бодис наймаалагчидтай ийм харгис аргаар тэмцэх болов? Судлаачдын бичсэнээс үзвэл Филиппин дэх мансууруулах бодисын хэрэглэгч, мансууруулах бодисын үнэтэй холбоотой өөрчлөлт гарсан нь ингэж харгисаар тэмцэх үндсэн шалтгаан болсон аж.

 

Нэгдүгээрт, Филиппиний хувьд хар тамхи, мансууруулах бодис нь эхэндээ байгалийн гаралтай, өндөр үнэтэй бүтээгдэхүүн байж. Иймд анхандаа Филиппиний мансуурагчдийн дийлэнх нь баян, чинээлэг давхаргын төлөөлөл болсон хүмүүс байв. Тэд нийгмийн ялихгүй бага хувийг эзэлдгээс гадна нэр хүндийг эрхэмлэдэг, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээхээс болгоомжилдог давхаргынхан тул хар тамхины эсрэг эмчилгээнд хамрагдах гэх мэт тусламж авахад гар татахгүй байж чадах хүмүүс байв. Гэтэл “шабу” гэж нэрлэгдсэн метамфетамины төрлийн синтетик буюу нийлэг аргаар гаргаж авсан хар тамхи бий болсноор байдал эрс өөрчлөгджээ.

Энэ “шабу” нь түүхий эд нь байвал гадаа гудамжны буланд, ядуусын картонон амбар дотор гээд хаана л бол хаана хийж болдог, хамгийн гол нь туйлын хямд эд байв. Нэг удаад мансуурах тунгийн үнэ нь аяга кофений үнэтэй дүйцэхүйц хямд болсон байна. Үүнийг ууж мансуурсан хүн хэдэн өдрөөр юм идэж уухгүй, ядархыг үл мэдэн явдаг болно. Иймээс Филиппиний тэр олон сая ядуусын дунд маш богино хугацаанд асар хурдацтай түгэх болжээ. Улмаар 2016 онд буюу Дутертег Ерөнхийлөгчөөр сонгогдох үед хамгийн багасгасан мэдээгээр Филиппиний  100 сая гаруй хүн амынх нь 16-64 насны 10 хувь нь “шабу”-ны донтон болж хувираад байж. Тэгэхээр Дутертегийн дээр яриад байсаг 3 сая гэдэг нь тун ойролцоо багц тоо. Ажиллах чадвар хамгийн өндөртэй, ид хийж бүтээдэг насны тэр олон сая хүн мансуурахын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болно гэдэг ямар ч улсын хувьд тун ноцтой асуудал. Тэд үндсэндээ төрийн мэдлээс, хуулийн хяналтаас гараад тэдэнд хар тамхи эсвэл хар тамхи хийх түүхий эд зардаг мафийн бүлэглэлүүдийн дуулгавартай зарц, тэдний хөлсний арми нь боллоо гэсэн үг юм.

 

АНУ-ын Төрийн департаментаас гаргасан мэдээгээр Филиппин дэх “шабу” үйлдвэрлэх бизнесийн үндсэн ханган нийлүүлэгч нь Хятад гаралтай гэмт бүлэглүүд байдаг. Тэгвэл энэ мансуурагчдын 3 сая эсвэл 10 сая хүн тэдний дуулгавартай зарц байж, тэднийг баяжуулахын төлөө ажилладаг байж. Улмаар ийм хүчирхэг, олон сая дагагчидтай болсон хар тамхины мафи нь цагдаа, орон нутгийн удирдлагаас эхлээд бага багаар дээшлэн төрийн бүх л давхаргад шургалан худалдан авч, эгнээндээ элсүүлэх болсон байна. Ийм учраас эрс шийдэмгий, харгис гэмээр арга хэмжээ авахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй гэж Дутерте үзсэн бололтой.

 

Тэмцлийн энэ аргыг шүүмжлэгчид их байхад дэмждэг хүмүүс их байна. Тэдд мансуурагчдыг зэрлэг араатан аятай агнах аян ид явах үед “Хуучин үед гэмт хэрэгтнүүд өдөрт 47 хүний аминд хүрдэг байсан бол одоо манай Засгийн газар өдөрт 35 гэмт хэрэгтнийг устгаж байна” гэж ярьж байв.

 

Харин шүүмжлэгчид нь Дутертегийн харгислал ямар ч бодит үр дүнд хүрээгүй гэж үзэж байна. Мансууруулагчдын эсрэг дайныг хар тамхины том мафинхан өрсөлдөгчдөө устгах аятайхан далим болгож, нэгнийхээ жижиг гарын борлуулагчдыг түүж буудахдаа халхавч болгосон. Үүний үр дүнд Филиппин дэх хар тамхины мафи нь улам төвлөрсөн, илүү нууц бөгөөд нөлөөтэй боллоо гэж мэдэгдэж байсан юм.

 

Харин манайд хар тамхи  мансууруулах бодистой тэмцэх талаар ямар бодлого баримтлавал зохистой вэ? Сүүлийн үед Монгол дах илчлэгдэн хураагдсан мансууруулах бодисын дунд метамфетамин төрлийн хар тамхи хамгийн их нэр дурдагдаж байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удаан интернэтээ одоо соль 4 цагийн өмнө
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна 5 цагийн өмнө
Гадаа агаар ямар байна вэ? 6 цагийн өмнө
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо 6 цагийн өмнө
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо 6 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо 9 цагийн өмнө
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10 цагийн өмнө
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна 10 цагийн өмнө
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 11 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна 12 цагийн өмнө
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав Өчигдөр
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав Өчигдөр
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа Өчигдөр
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов Өчигдөр
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ Өчигдөр
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна Өчигдөр
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ Өчигдөр
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ Өчигдөр