Б.Ганхөлөг: Аав маань гадны нөлөөтэй амиа алдсан

Н.Мижидмаа
2020/01/22

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Үүнээс хойш найман сарын хугацаа өнгөрсөн ч Асуудал тодорхой болоогүй байна. Тэгвэл өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ж.Батхуяг:

-Асуудлыг цагдаагийн газар шалгаад 8 сар болсон ч шийдэгдээгүй байна. Гэр бүлээс нь ямар ч мэдэгдэл хийгээгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл явсан. Монгол ёсоор өөд болсон хүний талаар элдэв зүйл ярих н зохимжгүйн дээр хууль хяналтынхан ажлаа хийж байгаа гээд мэдэгдэл хийгээгүй. Гэтэл сүүлийн үед энэ хэргийг улс төрийн зорилгоор ашиглах оролдлого хийх болсон. Иймд өөрсдийн байр сууриа илэрхийлж, үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор хэвлэлийн хураал хийж байгаа юм.

Нэгдүгээрт,  энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гарсан. Эндээс анхаарал татсан зарим зүйлсийг мэдэгдье. Баруун нүдний дээд талд хөхрвөл хавдалт үүссэн. Мөн задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд улайлт үссэн. Боолтын улмаас үүсч болдог улайлт. Зарим хэвлэлээр цус харвалаа гэж байсан. Харин эмнэлгийн дүгнэлтээр өвчний улмаас бус гэмтлийн гаралтай гэж гарсан.

Дараагийн зүйл бол УИХ-ын гишүүнээс полиграф тест авсан. Дүгнэлтээр гишүүн нь “асуусан асууултад хариулахдаа гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэж гарсан.

Гуравдугаарт, гар утсыг хурааж аваад шинжилгээ хийгээд буцааж өгсөн. Гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрийн анхны тохиргоон дээрээ байсан. Шинжилгээн дээр ч ямар ч мэдээлэл байгаагүй, сэргээх боломжгүй гэсэн.

Дөрөвдүгээрт, ар гэр рүү нэр хүний этгээд мессеж бичсэн. Надад 13 секундын бичлэг бий. Тэр хүнийг тогтоосон. Гэтэл тэр хүн энэ хэргийг мэдэхгүй гээд өөр хэрэг дээр шалгагдаж байгаа юм байна лээ.

Задлан шинжилгээ хийхийн өмнө ар гэр нь МRI аппаратад оруулъя гэхэд шаардлагагүй гэсэн. Мөн шинжилгээ хийхдээ янз бүрийн алдаа гаргасан, дутуу хийсэн явдал гарсан. Дүгнэлт нь тийм байна. Гар утсан дээр шинжээч томилохдоо гар утсан дээр биологийн ул мөр байна уу гэдгийг тогтоох ёстой. Гэтэл хамгийн эхлээд дотор нь юу байна вэ гэдгийг шалгах гээд явсан. Хийх ажлын дарааллыг зөрчсөн. Энэ мэт мөрдөн шалгах ажиллагааны зөрчил байна.

Б.Ганхөлөг:

-Миний баруун гар талд Б.Цэлмэг, миний дүү сууж байна. Бид хоёр гэр бүлээ төлөөлөн албан ёсны мэдэгдэл хийж байна. Найман сарын турш бид их тэвчээртэй ажиглаж байсан. Найман сар гэдэг бидний хувьд нэлээд хүнд үе байсан. Цаана, эмээ өвөө, ээж маань байна. Та бүхэн ойлгож байгаа байх. Мөн 4 настай бага дүү бас л хүндхэн байдалтай байна. Өнгөрсөн 2019 оны 5 дугаар сарын 17-нд маш хар өдөр байсан. Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Цоо эрүүл хүн ажилдаа явсан. Тэгээд төрийн тусгай хамгаалалттай өдөр Ордонд ороод буцаж гарч ирээгүй. Бид үүнийг гадны нөлөөтэй гэж шууд үзэж байгаа. Өндрөөс унасан гээд байгаа юм. Баруун нүд хөхөрч унасан. Гэтэл зүүн талаараа хавдсан. Гэтэл унаагүй талын нүд том хавдартай. Сая манай өмгөөлөгч ярьсан. Хүзүүн дээр гарсан тэр улайлт бол замдалтын улмаас гарсан улайлт. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ тийм толботой байх уу? Бидэнд ер нь амьд явах баталгаа байна уу? Цаашдаа бид энэ нийгэмд яаж амьдрах юм бэ? Ийм хүн Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай объектод амь насаа алдсан байна. Тэгвэл гудамжинд яваа жирийн бид яах болж байна. Ийм хэрэг гарчихаад байхад найман сарын турш ямар ч дүгнэлт шийдвэр гарч ирээгүй байна.

Гэхдээ Монгол бол Төртэй, шүүх засаглалтай улс. Хууль хяналтын байгууллагууд аавын маань хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байгаа.

Б.Цэлмэг:

-Аавыгаа маш их санаж байна. Маш хүнд байдалд байна. Бид аавынхаа амийг нэхнэ, шударга ёсны төлөө тэмцэнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 13 цагийн өмнө
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 15 цагийн өмнө
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 15 цагийн өмнө
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 16 цагийн өмнө
Өвлийн олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно 17 цагийн өмнө
Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ 18 цагийн өмнө
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцраар дэлхийд 9-д орж байна 18 цагийн өмнө
ОУХМ Б.Нарантуяа финалын төлөө өрсөлдөнө 19 цагийн өмнө
Дархан-Уул аймагт “Prius-20” машин шатжээ 20 цагийн өмнө
Н.Дөлгөөн: Нохой тэжээх нь эзнээс үүрэг хариуцлага шаарддаг 20 цагийн өмнө
Өвлийн олимпын медаль түүхэн дээд үнэтэй байна 21 цагийн өмнө
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах хэлэлцүүлэг болно 21 цагийн өмнө
Цаг агаар: Нийслэлд -18 градус хүйтэн 21 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна Өчигдөр
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ Өчигдөр
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна Өчигдөр
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна Өчигдөр