АНУ ахин хоёр улсын эсрэг худалдааны дайн эхлүүлж магадгүй

12 цагийн өмнө

АНУ-ын IT корпорацуудад нэмэлт татвар ногдуулах нь худалдааны дайн эхлэн шалтгаан болно гэсэн мэдэгдлийг тус улсын Сангийн сайд Стивен Мнучин хийжээ. Америкийн зүгээс Европын хоёр улсын бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэмэлт татвар ногдуулж болзошгүй гэсэн байна. Ингэхдээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Америкийн компаниудад татвар ногдуулахаа он дуустал зогсоохыг зөвшөөрсөн гэдгийг Мнучин сануулаад Итали ба Их Британи хоёрыг мөн адил шийдвэр гаргахыг уриалжээ. Францыг ингэж татвар ногдуулах хойшлуулснаар худалдааныг дайныг эхлүүлэлгүйгээр шийдэх боломж олгосон гэсэн байна.

 

Үүний өмнө Чех улсыг АНУ-ын худалдааны хоригт өртөж магадгүй тухай ярьж байсан. Чех нь мөн л Америкийн IT корпорацуудад нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг 2019 оны сүүлээр баталсан. Үүний хариуд АНУ нь Чехийн бараа, бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулснаар олон тэрбум долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгааг анхааруулж байжээ.

Ийнхүү Европын орнууд АНУ-ын IT корпорацуудад татвар ногдуулах гэх болгонд хариуд нь бүр их хэмжээний татвар ногдуулах сүрдүүлэг явж байна. Иймд Европын холбооы түвшинд тоон татвар буюу Америкийн IT корпорацуудад нэмэлт татвар ногдуулдаг болох тухай Европын холбооны дотоод зах зээл хариуцсан Тьерри Бретон мэдэгдэж байсан.

Энд яригдаад буй тоон татвар гээд байгаад нэн тэргүүнд Америкийн IT корпорацууд хамрагдах тул АНУ-ын удирдлага ингэтэл эмзэг хандаж байгаа аж. Францад тоон татварыг Америкийн Google, Apple, Facebook, Amazon компаниудын нэрээр товчлон GAFA гэж нэрлэх болсон. Эдгээр компаниуд нь хөрөнгжилтөөрөө дэлхийд тэргүүлдэг компаниуд юм.

 

Францын удирдлага эдгээр компанийн үйл ажиллагаанд судлаад зах зээл дэх эргэлтийн хөрөнгө нь 750 сая еврогоос их, улсын дотоод зах зээлд 25 сая еврогоос багагүй орлого олдог IT салбарын компаниудад нэмэлт татвар ногдуулах санаачилга гаргасан юм. Үүний хариуд АНУ нь Францын дарс, бяслаг гэх мэт бүтээгдэхүүнд нэмэлт 2,4 тэрбум долларын татвар ногдуулна гэж анхааруулсан. Иймд Ерөнхийлөгч Макрон нь энэ асуудлаар Дональд Трамптай уулзаж ярилцах хүртэл GAFA татварыг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18