Ц.Нямдорж: Казино бол ороод гардаг л газар шүү дээ


УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудал хэзээ шийдэгдэх вэ?  

-Энэ асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ.

-Хэлэлцэх хүсэлтийн дагуу хойшлох боломж бий юу?

-Тэрийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Хүсэлт ирүүлж болно. Хүсэлтийг нь дэд хороонд танилцуулна.

-Ч.Улаан сайд хэдийд ирэх вэ?

-Ч.Улааны мэдээлэл алга байна.

-24-нд ирнэ гэсэн мэдээлэл байсан? Дөрвөн гишүүнтэй хэлэлцэж болдоггүй юм уу?

-Дөрвөн гишүүнтэй хэлэлцвэл хоёр хоёроор тэнцчихвэл шийдвэр гардаггүй байхгүй юу. Үүнийг ойлгож байна уу?

-Н.Номтойбаяр гишүүн нээлттэй хэлэлцүүлье гэсэн байна лээ. Тийм боломж бий юу?

-Тийм бололцоо байхгүй шүү дээ . Прокурор нь “нууц” гэсэн бичиг ирүүлчихсэн. Ийм асуудал дандаа л нууцаар хэлэлцэгддэг шүү дээ.  Цаад талд нь мөрдөн байцаалтын нууц гэж бас асуудал бий. ГэхдээН.Номтойбаярын тэр саналыг би гишүүдэд танилцуулна. Н.Номтойбаярын хэлсэн болгоноор юм явна гэж байхгүй. Их хурал ч тэр, дэд хороо ч тэр, хуулийн байгууллага ч тэр бүрэн эрхийнхээ хүрээнд л асуудлын шийднэ шүү дээ. Гэхдээ саналаа тавьж болно.

-Хоёр сайдыг энэ хэлэлцүүлэгт оролцуулах санал тавьсан байсан?

-Ямар юм аа?

-Сангийн сайд, Нийгэм хамгааллын сайдын энэ хэлэлцүүлэгт оролцуулах санал тавьсан байсан?

-Юу гэж тэд нарын оролцуулж байдаг юм бэ.

-Прокурор хэдэн хэрэгт холбогдуулан санал оруулж ирсэн юм бол?

-Тэрийг нь тэр прокурор нь ярих юм байлгүй дээ. Тэр чинь... сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал байсан. Ордон дотор болсон асуудалтай холбоотойгоор худал мэдээлэл өгсөн асууудал байна. Сүүлд нь та нарт, хэвлэлээр баахан юм ярьсан, тэрийг нь бас ороосон гээд нэг тиймэрхүү юмнууд л байна лээ.

-Гурван хэрэгтэй юм байна. Тийм үү?

-Гурван асуудал л байна. Хэрэг гэх юм уу юу гэх юм.

-48 цагийн дотор шийдвэр гаргах талаар?

-Халдашгүй байдлын дэд хороо биш Их хурал 48 цагийн дотор шийдвэр гаргах ёстой гэсэн хуулийн заалттай юм. Прокурор тэр асуудлыг тавихдаа энэ Их хурлынх нь бүрэлдэхүүн байна уу үгүй юу гэдгийг анзаарч байж ярих ёстой. Прокуор нь прокурорын байгууллагыг төлөөлдөг, Их хурал нь их хурлын төлөөлдөг. Их хурлын удирдлагатай асуудлаа ярьж, Халдашгүй хорооны гишүүдийн ирц байна уу үгүй юу гэдгийг жаахан судалж байж тавих байсан юм болов уу гэж би бодож байгаа. Яагаад вэ гэхээр Лүндээжанцанг байхгүй нь илэрхий байсаар атал асуудлыг тавьсан. Тав дах өдөр ажилд орсон, нэг дэх өдөр санал орж ирсэн. Ийм яаруу, адгасан юм болсон. Үүнээс болоод наад 48 цагийн асуудал гээч юм чинь үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл 48 цагийн асуудлаа харж байж Их хурлын удирдлагад энэ асуудлаа тавих ёстой байсан юм. Тэртээ тэргүй намаржин яригдсан асуудал тул тэр тооцоогоо хийх хэрэгтэй л байсан. Тэгэхээр жаахан туршлага дутсан юм болов уу л гэж бодсон.

-УИХ-ын гишүүд казиногоор орж гарсан асуудал дээр Ёс зүйн хорооноос хариуцлага хүлээлгэх үү?

-Юу яриад байгаа юм бэ? Тэр казино энэ тэрийг ярихгүй. Ороод гардаг л газар шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 18 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 23 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 23 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23