Трампын Засгийн газар “төрөх жуулчлалыг” зогсооно


АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр өөрчлөлтийн дагуу тус улсын нутаг дээр төрсөн хүүхэд болгон шууд иргэншил авдаг. Үүнээс болоод төрөхийнхөө өмнөхөн жуулчны визагаар Америкт ирж төрдөг төрөх “төрөх” гэгдсэн жуулчлал газар аваад байгаа аж. Америкийн нутаг дээр төрсөн хүүхэд нь Үндсэн хуулийнх нь заалтын дагуу шууд харьяат нь болдог боломжийг Хятад, Орос, Нигери эмэгтэйчүүд хамгийн өргөн ашигладаг гэсэн статистик судалгаа гарсан байна. “Төрөх жуулчлал” –ын улмаас АНУ-д нутаг дээр нэг жилд дунджаар 33 мянган хүүхэд төрдөг аж.

 

Харин Ерөнхийлөгч Трампын Захиргаа нь энэхүү төрөх жуулчлалыг зогсоох гэж байгаа тухай “Axios” мэдээлсэн байна. Трампын захиргааны хүн “Axios”-т ярилцлага өгөхдөө “Үндэсний аюулгүй байдлыг хангах ба “төрөх жуулчлалтай” холбоотой гэмт хэргийн идэвхийг таслан зогсоох зорилгоор өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэжээ. Гэхдээ ямар үндэслэлээр хөл хүнд эмэгтэйг АНУ-ын нутаг руу нэвтрэхийг хориглох талаар тодруулга өгөөгүй байна.

 

Америкт амаржсан эмэгтэйчүүд визийн хугацаа дуусахаар нутаг буцдаг ч удалгүй хүүхдийнхээ нэрийн өмнөөс Америкийн иргэншил хүсдэг, өөрсдөө насанд хүрээгүй хүүхдийнхээ асран хамгаалагч гэдгээр Америкт байнга оршин суух зөвшөөрөлтэй болдог аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18