Япон улс Курилын арлуудыг буцаан авахын тулд эрс шийдэмгий алхам хийнэ гэнэ


Японы Ерөнхий сайд Абэ Синзо парламентдаа үг хэлэхдээ Оросоос Курилын арлуудыг буцаах авч, газар нутгийн маргааныг эцэслэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авна гэжээ. Тэрээр “Бид газар нутгийн асуудлыг шийдэж, энхийн гэрээ байгуулна. Бид ийм үр дүн өөд ямар ч эргэлзээгүй явж байна. Ерөнхийлөгчийн хамтаар энэ зорилгод хүрэх зориг дүүрэн байгаа” гэжээ.

 

Япон нь Курилын арлуудыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үзэн буцаан авахаар энэ мэт хичээл зүтгэл, мэдэгдэл олныг гаргадаг. Гэвч ОХУ нь эдгээр арлуудыг Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гаргасан хохирлын нөхөн төлбөрт авсан учраас, Японтой газар нутгийн ямар ч маргаангүй гэж мэдэгддэг.

 

Курилын арлуудыг буцаан авах яриа нь хүйтэн дайны үеэр анх гарсан. Зөвлөлт хүчирхэг байх үед энэ асуудлыг бүр огт авч хэлэлцдэггүй байсан бол Горбачевын үед эдийн засаг нь сулрахыг дагаад асуудал ахин сөхөгдөж, Горбачев нь 22 тэрбум долларын хариуд Курилын арлуудыг буцаан өгөх тухай аман тохиролцоо хийсэн ч хэрэгжүүлж амжааагүй тухай яриа байдаг. Зөвлөлт задарсны дараа ОХУ-ын эдийн засгийн тун хүнд байдалдтай байсан тул Курилын арлуудын асуудлыг Ельцины үед мөн л идэвхтэй сөхөж байсан. 1993онд Ельциныг Японд айлчлах үеэр арлуудыг Японд шилжүүлж магадгүй тухай яригдаж байсан ч Оросын Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлд байсан хүмүүс арлуудыг асуудлыг сөхөхгүй болгож чадсан. Үүний дараа нь арлуудыг асуудал хэсэг намжаад 2014 онд Украйны “Майдан” хувьсгалын дараа АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Оросын эсрэг бүх талын хориг арга хэмжээ авсны дараа Курилын арлуудын асуудал ахин сөхөгдөх болсон.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18