Нурмагомедов 100 сая долларын төлөө Макгрегортой тулалдахад бэлэн гэжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Тулааны холимог төрөл буюу “ММА”-ийн Оросын тамирчин Хабиб Нурмагомедовыг Ирландын КонорМакрегортой тулалдуулахыг хүсвэл 100 сая долларын шагналын сан хэрэгтэй гэж түүний аав Абдулманап Нурмагомедов мэдэгдсэн байна. Тэрээр “Бид ч бас Конортой хариу тулаан хийхийг хүсэж байгаа ч 100 сая доллар өгөх хэрэгтэй. Фергюсонтой хийсэн тулааны маргааш нь энэ мөнгийг өгвөл яагаад хариу тулаан хийж болохгүй гэж. Магадгүй ДэйнаУайт өөрөө ийм тулаан зохион байгуулахыг хүсэх ч юм билүү” гэж мэдэгджээ.

Ирландын Макгрегор нь жил гаруй тэмцээн уралдаанаас холуур явсны эцэст “ММА”-ийн дэвжээнд эргэн ирсэн юм. Тэрээр “UFC 246” тэмцээний гол тулаанд Америкийн ДональдСерронетэй тулж, 40 дэх секундэд нокаутад оруулан ялсан. Гэвч Абдулманап Нурмагомедов нь Серронег хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах тамирчин биш гэж тодорхойлсон байна. “UFC”-ийн тэргүүн ДэйнаУайт нь Макгрегорыг ялалт байгуулж чадвал хүү Нурмагомедовтой тулах магадлалтай гол тамирчдын нэг болно гэж мэдэгдэж байсан юм.

Макгрегор ба Нурмагомедов хоёр 2018 оны аравдугаар сард тулахад Оросын тамирчид дөрөв дэх үедээ ялсан байдаг. Нурмагомедов нь мэргэжлийн дэвжээн дээр 28 удаа тулаан хийж нэг ч ялагдаагүй бол Макгрегор нь 22 ялж, дөрвөн удаа ялагдал хүлээж байжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18