Украйны сүлдийг хэт даврагч бүлэглэлийн бэлэг тэмдгийн тоонд оруулжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Украйны сүлд болох гурван салаа сэрээг Их Британийн тусгай албадын гаргасан хэт даврагч бүлэглэлүүдийг ялган таних тухай  гарын авлагад оруулсан байжээ. Тус гарын авлагыг Их Британийн алан хядлагатай тэмцэх цагдаагийн албанаас багш ба эмнэлгийн ажилтнуудад зориулан 2019 оны зургаадугаар сард гаргасан байсныг Украйны Элчин сайдын яам сая л олж мэдсэн аж. Тус гарын авлагын хэт даврагч үзэлтнүүдийн шивээсний талаарх бүлэгт Украйны сүлд бүхий шивээсний зураг байрлуулаад “Украйны гурван салаа сэрээ (үндсэрхэг үзэлтнүүдийнх)” гэж тайлбарласан байж.

Улмаар Элчин сайдын яам “Twitter” хуудсаараа дамжуулан “Украйны сүлд, үндэсний бэлэг тэмдэг болсон гурван салаа сэрээг  Британийн багш ба эмнэлгийн ажилтнуудад зориулан алан хядлагатай тэмцэх цагдаагийн газраас гаргасан гарын авлагад оруулсан явдал дургүйцэл төрүүлэхээс өөр аргагүй зүйл. Үүнийг яагаад ч тайлбарлаж, зөвтгөн аргагүй юм” гээд нэн даруй залруулж, албан ёсны түвшинд уучлал гуйхыг шаардсан байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18