“Facebook” Ши Жинпиний нэрийг буруу орчуулсандаа уучлал гуйжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Facebook” олон нийтийн сүлжээний орчуулагч программ БНХАУ-ын Тэргүүлэгч ШиЖинпиний нэрийг бирм хэлнээс англи руу орчуулахдаа бүдүүлэг алдаа гаргасан тул компанийн удирдлага уучлал гуйгаад, техникийн алдаагаар тайлбарласан тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.

Хятадын тэргүүнийг Мьянма буюу хуучнаар Бирм улсад албан ёсоор айлчлал хийсэн хоёр дах өдрөөс эхлэн гэнэт алдаатай орчуулж эхэлсэн гэж байна. Тухайлбал, Мьянмын Төрийн зөвлөх алдарт Аун Сан СуЖи-ийн “Facebook” хуудсанд гарсан Хятадын төрийн тэргүүний айлчлалтай холбоотой бирм хэл дээрх албан ёсны мэдэгдлийг англи руу автоматаар хөрвүүлэхдээ ШиЖинпин гэсэн нэрийг ноён “Өмхий нүх” гэж орчуулжээ. Ингээд албан ёсны мэдэгдлийн гарчгийг “Dinner honors president shithole” буюу “Өмхий нүх ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барив” гэсэн байна.

Программын таагүй алдаа гарсныг “Facebook” тайлбарлахдаа бирм хэлний өгөгдлийн санд ШиЖинпин гэсэн нэр үгүй байсан тул систем нь түүнд тохирох дуудлагаар хамгийн ойр үгийг өөрт суулгасан алгоритмын дагуу хайж олсон нь тэр байсан гэж. Алдааг маш богино хугацаанд зассан бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй байх тал дээр ажиллаж байгаа гэдгээ “Facebook” онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18