“UKAD” нь тамирчныхаа сорьцыг “WADA”-аар давтан шалгуулахаас татгалзжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Британийн допингийн эсрэг агентлаг “UKAD” нь гүйлтийн Олимп, дэлхийн олон удаагийн аварга МоФарагийнсэргээшийн сорьцыг Олон улсын допингийн эсрэг агентлаг “WADA”-д шилжүүлэн өгч давтан шалгуулахаас эрс татгалзсан байна. Ингээд зогсохгүй “UKAD”-ын тэргүүн НикольСапстед нь тамирчны сорьцоос хориотой бодис илэрнэ гэсэн хөдөлшгүй нотлох баримтыг “WADA” гаргаж ирээгүй цагт МоФарагийн сорьцыг хэзээ ч давтан шалгуулахаар явуулахгүй гэж мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад 2015 онд тухайн үеийн Оросын Допингийн эсрэг агентлаг РУСАДА нь тамирчдынхаа сорьцыг давтан шинжлүүлэхээс татгалзсаны дараа “WADA” нь РУСАДА-ийн эрхийг хасаж, тэргүүн ГригорийРодченковыг нэн даруй халахыг шаардсанаар одоо ч үргэлжилж байгаа Оросын тамирчдыг системтэйгээр допинг хэрэглэсэн гэж тэмцээн уралдаанаас хасах кампанит ажил эхэлсэн юм.

Иймд яг адил зөрчил гаргаж “WADA”-ийн дүрмийг бүдүүлгээр зөрчөөд байгаа “UKAD”-ын эсрэг ямар арга хэмжээ авахыг дэлхийн бүх улсуудын Олимпын хороод, Допингийн эсрэг агентлагууд анхааралтай ажиглаж байна.

МоФарагийн дасгалжуулагч АльбертоСалазрыг допинг хэрэглэсэн хэргээр дасгалжуулах эрхийг нь хассаны дараахан энэ бүхэн дуулиан дэгдээд байгаа юм. МоФара нь холын зайн төрөлд Олимпын дөрвөн удаагийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Европын долоон удаагийн аварга, домог болсон тамирчин юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18