Хусит босогчдын пуужингийн довтолгооны улмаас 60 хүн амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Йемений хусит босогчдын “Ансар Аллах” бүлэглэл Мариб хотоос холгүй байрлах Засгийн газрын хээрийн сургуулийн төв рүү Иранд үйлдвэрлэсэн пуужингаар харван довтолсон тухай “Al Jazeera” мэдээлсэн байна. Дайралтын улмаас бэлтгэл хийж байсан 60 гаруй цэргийн албан хаагч шархадсан тухай “Al Arabiya” суваг мэдээлжээ.

Йемений Мэдээллийн сайд Моаммар аль –Эриани нь энэхүү дайралтыг Ираны генерал КасемСулейманийг хороосны хариуд хийсэн дайралт гэжээ. Тэрээр “Twitter” хуудсаараа “Ираны хөлсний цэргүүд ба хусит сайн дурынхан Ираны пуужин ашиглан дайрсан нь Сулейманийн аллагын хариуд өшөө авсан  үйлдэл. Энэ бол алан хядах ажиллагаа” гэжээ.

Йеменд 2014 оноос хойш Засгийн газар ба хусит босогчдын хоорондох мөргөлдөөн эхэлсэн.  Саудын Арабаар удирдуулсан эвслийн хүчин 2015 онд Засгийн газрыг хамгаалах нэрийдлээр цэргээ оруулсан явдал мөргөлдөөнийг улам гаруулсан байдаг.  Саудын Арави, Бахрейн, Катар, Кувейт, АНЭ, Египет, Иордан, Марокко, Пакистан, Судан зэрэг улсууд хамтарсан ажиллагаа явуулсны улмаас Йемен улсын хүн амын 80 хувь нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болж, дотоод дүрвэгчдийн тоо 3 саяыг давж гараад байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18