Хафтар Берлин орохын өмнө Грек улсад нууцаар айлчилж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/17

Ливийн иргэний дайныг зогсоох талаар ярилцах Берлиний уулзалт дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Гол сөргөлдөгч талууд болох Ливийн Үндэсний армийн маршал ХалифаХафтар ба Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн Сарраж нар тус уулзалтад оролцохоор болсон. Уулзалтын үеэр талуудад “татгалзах боломжгүй санал тавих” байгууллага нь Европын холбоо гэгдэж байгаа. Гэтэл Европын холбооны гишүүн Грек улсын Ерөнхий сайд Мицотакис мэдэгдэл хийж Берлиний олон улсын хуралдаанаар Ливийн иргэний дайны талаар гэрээ байгуулахдаа Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ба Туркийн хооронд байгуулсан Газрын дундад тэнгис дэх далайн бүсийг харилцан хуваах тухай санамж бичгийг хүчингүй болгосон зүйл заавал оруулах ёстой гэв. Хэрэв ингээгүй тохиолдолд энхийн гэрээний заалтуудыг Европын холбооны чуулга уулзалтаар дэмжүүлэхээр оруулж ирэх үед Грек улс гишүүний бүрэн эрхээ эдлэн хориг тавина гэж мэдэгдсэн байна. Учир нь, Сарраж ба Эрдоганы хооронд байгуулсан энэ санамж бичгийн дагуу Турк ба Ливийн дунд Газрын дундад тэнгист байдаг Грекийн арлууд ба Кипр арал нь тус тусын эргийн дагуух далайн ёроолоос шатдаг хийх олборлох эрхгүй болж таарсан.

Харин Ливийн Үндэсний армийн командлагч ХалифаХафтар нь энэ гэрээг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд өчигдөр Грек улсад маш нууц байдлаар гэнэт айлчилсан тухай мэдээ ирж байна. Грект хийх айлчлалын үеэр Хафтар нь Грекийн Ерөнхий сайд КириакосМициотакистай уулзана гэхээс өөр ямар нэг мэдээлэл байхгүй байна. Берлиний уулзалтад уригдаагүй Грек улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаа явдал нэлээд асуудал дагуулсан, ойлгомжгүй зүйл боллоо гэцгээж байна. Гэвч зарим шинжээчид үүнийг Берлиний энхийн зөвлөгөөний үеэр Турк улс ба Европын холбооноос ирж болзошгүй “татгалзах боломжгүй санал”-уудаас татгалзах таатай шалтгийг Хафтарт гаргаж өгөх тул заавал уулзах хэрэгтэй байсан гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18