Швейцар улс авлигын хэргээр хураасан 1,3 сая долларыг буцаан өгнө

О.Шүрэнцэцэг
2020/01/17

Швейцар улс авлигын хэрэгтэй холбоотой нь нотлогдон хураагдсан 1,3 сая долларыг Туркменистан улсад буцаан өгч байгаа тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор Швейцарын Гадаад яамнаас гаргасан мэдэгдэлд “Хууль бусаар олж авсан хөрөнгийг нутагт нь буцаан олгох бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Швейцар улсад хураан авсан 1,3 сая орчим АНУ-ын долларыг Швейцар улс нь Туркменистанд буцаан өгч байна. Энэхүү мөнгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх болно” гэжээ.

Энэ талаарх гэрээнд нэгдүгээр сарын 15-нд Швейцар, Туркменистан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд гэрээ байгуулан гарын үсэг зуржээ. Энэ төслийг хэрэгжүүлэх хүрээнд нутаг руу нь буцааж байгаа 1,3 сая доллароор сүрьеэгийн эсрэг эм худалдан авч Туркменистан руу явуулах юм байна.

Швейцар улс нь улс нь төртэй холбоотой этгээдүүдийн хууль бус замаар баяжиж байгаатай тэмцэх бодлогыг хэрэгжүүлж байгаа тул энэ мөнгийг хураан авсан гэж байна. Энэ бол Туркмений улстөрчдийн хууль бусаар олж авсан, өөрөөр хэлбэл авлигаар авсан мөнгийг хураан авч Туркменистанд буцаан өгч байгаа анхны тохиолдолд юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18