Пентагон яагаад “Patriot” системээ гадаад руу зардаггүйгээ тайлбарлав

О.Шүрэнцэцэг
2020/01/16

АНУ нь Оросоос С-400 худалдан авсан болгоныг эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авдаг эсвэл авахаар сүрдүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Жишээлэхэд, Турк улс нь АНУ-аас “Patriot”агаарын довтолгооноос хамгаалах системээ худалдахыг удаа дараалан гуйж, татгалзсан хариу авсны дараа Оросоос С-400 системийг нь худалдан авсан. Гэтэл АНУ үүнд нь ихэд уурлан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон төдийгүй F-35 шинэ үеийн сөнөөгч онгоцоо нийлүүлэхээс татгалзсан. Улмаар энэ онгоцыг авахыг хүсэж байгаа бол Турк нь Оросоос худалдан авсан С-400 системийг нэг буцааж өг, үгүй бол ашиглахаа болих ёстой гэсэн шаардлага тавьсан.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын худалдан авалт ба арын хангамж хариуцсан орогч Эллен Лордоос сэтгүүлчид яагаад “Patriot” системээ холбоотон орнууддаа зардаггүй атлаа Оросоос С-400 авсан орнуудад хориг арга хэмжээ аваад байгаа талаар лавлан асуужээ. Ингэхэд Эллен Лорд нь “Цэрэг техникийн талаар хамтран ажиллахыг хүсэж байгаа түнш орнууд биднээс асар их хэмжээний техникийн өгөгдөл өгөхийг шаардаж, бас өөрийн газар нутаг дээр ихээхэн хэмжээний үйлдвэрлэл явуулахыг хүсдэг. Техникийн хувьд хамгийн сүүлийн үеийн биш Америкийн зэвсгийн хувьд ингэх боломжтой. Гэтэл бид экспортын хяналтын үндэсний горим гэх мэт зүйлсээр хязгаарлагдсан байдаг. Иймд манай үндэсний хууль дүрэм хориглож байдаг тул тэр бүр тийм хэрэгцээг нь хангах боломжгүй байдаг” гэжээ. Өөрөөр хэлбэл Patriot” нь АНУ-ын хувьд үнэ цэнтэй, хамгийн орчин үеийн технологиор хийсэн зэвсэглэл тул тийм зэвсгээ хэр баргийн улсад худалдах болон үйлдвэрлэх технологийг нь дамжуулах боломжгүй байдаг гэжээ.

Мөн С-400 ба F-35 сөнөөгчийн тухайд тэрээр “АНУ нь гадаадын аль нэг түнш улсад нь Оросын С-400 систем ба Америкийн тав дах үеийн F-35 сөнөөгч онгоц хамт байх нөхцөл байдал үүсгэх бодолгүй байгаа. F-35 нь мөн чанартаа бусад сөнөөгч онгоц ба газар дээр систем гээд АНУ-ын бусад зэвсэглэлтэй “ярилцдаг” нисдэг компьютер юм. Харин С-400 бол энэ тухай мэдээлэл цуглуулдаг систем. Манай хамгийн үнэ цэнтэй зэвсэглэлийн талаар тогтмол мэдээлэл цуглуулж байхыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй” гэсэн байна.

Сүүлд ирж байгаа мэдээгээр Иран нь Ирак дах АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харван довтолсны дараа тус улсын парламент нь Оросоос С-400 систем худалдан авах хүсэл гарган хэлэлцээ хийхээр болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27