Германы өндөр албан тушаалтай дипломатч Хятадын тусгай албадад нууц мэдээлэл өгсөн хэргийг шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/16

Германы Ерөнхий прокурорын газар нь Европын холбооны удирдлагад өндөр албан тушаал хашиж байсан Германы иргэн ба лобби компанийн өөр хоёр ажилтын Хятадын талд тагнуул хийсэн хэргээр шалгаж байгаа тухай “Spiegel” мэдээлжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Германы хууль сахиулах байгууллагынхан Берлин, Брюссель хотууд болон Баден-Вюртемберг ба Бавари мужууд дах офист нэгжлэг хийсэн байна.

Нэрийг нь нууцлаад байгаа хүн нь Европын холбооны гадаад харилцааны албанд дипломатч байсан, дараа нь Европын холбооны удирдлагад өндөр албан тушаал хашиж байгаад олон оронд Европын холбооноос суух байнгын төлөөлөгчийн ажлыг хийж байжээ. Тэрээр 2017 онд Европын холбооны удирдлагад ажиллахаа больж, лобби хийдэг Германы нэгэн компанид ажилд орсон байна. Тэр үеэс Хятадын тагнуулын албатай холбоо тогтоон ажиллаж эхэлсэн төдийгүй компанийнхаа хоёр ажилтныг тагнуулын ажилд элсүүлсэн аж. Улмаар лобби хийх ажлынхаа үеэр олдсон хувийн болон төрийн нууц мэдээллийг Хятадын талд дамжуулах болсон байна.

Тагнуулын хэрэгт сэжиглэсэн хүмүүсийг хараахан баривчлаагүй байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18