ОХУ-ын Засгийн газар огцорлоо

О.Шүрэнцэцэг
2020/01/16

ОХУ- ын Засгийн газар өчигдөр гэнэт огцорсон явдал олон улсын №1 мэдээлэл боллоо. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нь Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа төрийн тэргүүний зүгээс Үндсэн хуульд өөрчлөх оруулах тухай санал гаргасантай холбогдуулан цаашид түүнийг үүрэгт ажлаа хуулийн дагуу бүрэн дүүрэн гүйцэтгэхэд нь дэмжлэг болох үүднээс огцорсон нь зөв гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Владимир Путин огцрох тухай хүсэлтийг нь хүлээн аваад сайд нарын шинэ танхим бүрэлдүүлэх хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг хүссэн төдийгүй Засгийн газрын өдийг хүртэл хийсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа онцолжээ.

Путин нь Медведевтэй уулзахын өмнө Холбооны хуралд жил болгон хийдэг илгээлтээ уншиж танилцуулсан юм. Энэхүү илгээлтийнхээ хүрээнд тэрээр ОХУ-ын Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулахыг санал болгон. Тухайлбал, Засгийн газрын ажлыг парламенттай илүү уялдуулах үүднээс Ерөнхий сайдад болох хүнийг Ерөнхийлөгч дэвшүүлэн парламент баталдаг байсныг халж, Парламент дэвшүүлэн баталж, дараа нь баталсан Ерөнхий сайдын санал болгосноор шадар сайдууд ба холбооны сайдуудыг томилдог болохыг санал болгосон байна. Ингэхдээ Ерөнхийлөгч нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд, түүний орлогч ба сайд нарыг халах эрхтэй үлдэхийг санал болгосон байна.

Путин нь Ерөнхий сайд асан Медведевт ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүлэгчийн орлогчийн суудлыг санал болгожээ. Мөн үүнтэй зэрэгцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл Ерөнхий сайдын албан тушаалд Оросын Холбооны Татварын албаны тэргүүн МихаилМишустиныг томилох саналыг Төрийн Думад хүргүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18