Меркель нь Ливийн асуудлаар Германд болох хуралдаанд оролцогч талуудыг нэрлэлээ

О.Шүрэнцэцэг
2020/01/15

Ливийн иргэний дайны сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх гэсэн Орос Туркийн хамтарсан санаачилга амжилтад хүрээгүй. Саррааж, Хафтар нар нэгэндээ биелүүлэхэд бэрх болзол шаардлага тавьж байсан тул Москвад болсон уулзалт анхнаасаа бүтэхгүй нь ойлгомжтой байсан гэх шинжээчид цөөнгүй байна. Ийм одоо Ливийн асуудлаар Берлинд явагдах хуралдаан ямар үр дүнтэй болох талаар таамаг дэвшүүлж байна.

Германы Канцлер АнгелаМеркель нь Берлин хотноо болох Ливийн асуудлын талаарх хуралдаанд эхлэх өдөр ба оролцогч орнуудыг нэрлэсэн байна. Ливийн иргэний дайны зогсоох сэдвээр явагдах энэхүү хуралдаан нь энэ сарын 19-нд явагдана. Тус хуралд Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн ФайезСарраж, Ливийн Үндэсний армийн удирдагч маршал ХалифаХавтар нараас гадна НҮБ, Еврпын холбоо, Африкийн холбоо, Арабын орнуудын лийг гэсэн олон улсын байгууллагуудын төлөөлөгч, БНХАУ, ОХУ, АНУ, Их Британи, Франц, Итали, Египет, Алжир, Турк, Арабын Нэгдсэн Эмирт улсууд, Конго улсын төлөөлөгчид уригджээ.

Оролцогч талууд, ажиглагчдын хувьд Москвад болон хэлэлцээтэй зүйрлэхээргүй өндөр түвшинд болж байгаа тул үр дүн нь ч илүү нааштай байх боломжтой гэж байна.

Энэ зуур маршал Хафтарын арми нь Триполи хотоос өмнө зүгт байрлах газар хүчээ төвлөрүүлж эхэлсэн тухай Туркийн “Anadolu” агентлаг мэдээлжээ. Үүнийг мэргэжилтнүүд Берлиний хурал эхлэхээс өмнө Триполийг бүрэн эзэлдэггүй юм гэхэд ихээхэн хэсгийг хяналтдаа оруулахыг хичээж байгаагийн илрэл гэж үзсэн байна. Учир нь, ийм өндөр түвшний уулзалтын дараа сөргөлдөгч талуудыг тохиролцоонд хүрч, гал зогсоогоогүй тохиолдолд олон улсын зүгээс эдийн засаг, цэрэг, санхүүгийн элдэв хориг авч эхэлдэг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18