АНУ нь Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авчээ

О.Шүрэнцэцэг
2020/01/15

Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч байгаа тухайгаа АНУ-ын Сангийн яам нэгдүгээр сарын 14-нд мэдэгджээ. Энэ удаад Хойд Солонгосын “Korea Namgang Trading Corp” ба Хятадын “Beijing Sukbakso” компаниудыг эсрэг хориг арга хэмжээ авчээ.

НҮБ нь Хойд Солонгосыг хилийн чанадаас орлого олох зорилгоор гадаад руу ажлын хүч явуулахыг нь хориглосон атал энэ хоёр компани нь Хойд Солонгосын ажилчдыг гадаад руу гарч ажиллахад зуучилж байсан гэж АНУ-ын Сангийн яам тайлбарласан байна. “Namgang Trading Corporation” компани нь Хойд Солонгосын ажилчдыг ОХУ, Нигер, Ойрх Дорнодын орнууд руу явуулах ажил хийж байсан бол Хятадын “Beijing Sukbakso” нь энэ ажилд нь дэмжлэг үзүүлж байсан аж. Хориг арга хэмжээнд өртөснөөр АНУ-ын нутаг дээрх эдгээр компанийн бүх өмч, хөрөнгийг битүүмжлэх юм.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдлага нь цөмийн зэвсгээс бүрэн татгалзах нөхцөлтэйгөөр Америктай хэлэлцээгээ үргэлжлүүлэхээс татгалзсан. Тэд хариу болзол тавьж АНУ нь эхлээд Хойд Солонгосын эргийн орчим хээрийн сургууль хийхээс бүрэн татгалзах ёстой гэж мэдэгдсэн. Мөн ард иргэддээ хандан АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг “үхлийн тулаанд” бэлдэхийг уриалсан байна. Хойд Солонгосын “Минчжучосон” сонинд бичсэнээр дайсан улс орнууд Хойд Солонгосыг оршин тогтнохыг үгүйсгэж байгаа тул тэдэнтэй хийх тэмцэл нь үхлийн тулаан байх болно. Мөн эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хана нэвтлэн гарч, улаан гал руу үсрэх хэрэгтэй болно гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18